Л.Сонор: Манай аав Т.Доржханд сайдын ах гэдэг үнэн. Би СЗХ-ны зөвшөөрөл олгох хуралдаанаас татгалзаж ажиллана

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилж байгаа юм.
Орон тооны бус гишүүнд,
- Булганы Саруул
- Лувсандоржийн Сонор
- Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Л.Сонор гэж нэр дэвшигч нь улс төрийн хамааралтай гэж үнэн үү. Т.Доржхандын хамаатан гэсэн. Тэр хүн даатгалын бизнестэй. Гэтэл СЗХ даатгалын компанид зөвшөөрөл олгодог. Ийм зөрчил гарах юм биш үү, энэ тал дээр хариулт өгнө үү” гэлээ.
Хариулт болгож нэр дэвшигч Л.Сонор “Миний бие Сангийн яаманд сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Тухай бүр нь сонгон шалгаруулалт өгч орсон, томилогдсон. Одоо Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байна. СЗХ-ны энэхүү албан тушаал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлын чиг үүргийн дагуу миний нэрийг дэвшүүлсэн.
Улс төрийн хамаарал бүхий хүнтэй холбоотой юу гэсэн. Үнэн. Миний хувьд Т.Доржханд сайдын ахын хүүхэд. Гэхдээ хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв. Миний нэр дэвшсэнд аливаа хүн, улс төрийн нөлөөлөл байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.
СЗХ-ны хурлаар аливаа зөвшөөрөл өгөх асуудал орж ирэхэд өөрийн саналаар татгалзаж, тухайн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болохгүй л болохгүй сан�##�аас татг�##�зсан байлаа ч нөлөөлөх гэж нэг за�##�т байгаа биз ухамсарлаад харин нэрээ татаад авчихмаар тэгэхийн оронд үхэн хатан зүтгээд бүүр нэг өлөн
30_ аас 50 насны новшнууд ахмад хулгайчдаас илүү олон тоотой болоод энэ улсыг идэж дуусгах нь л дээ. ӨЛӨН НОВШНУУД
угаасаа сангийн яамнаас дэмжээд сууж байдаг нөхөр байна шүүдээ, бас хур�##�даа орохгүйгээ гэчжээ, ягшдээ