Улс төрийн мэдээ

Х.Булгантуяа: Газар зохион байгуулагч хүн СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга болох гэж байгааг ойлгосонгүй

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Танилцуулгыг харсан. Газар зохион байгуулагч мэргэжилтэй хүн СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга болохоор орж ирж байна. Би үүнийг лав ойлгохгүй байна. Гишүүдэд нь ч гэсэн дандаа бизнесийн удирдлага, эдийн засгаар төгссөн хүмүүс багтсан байх юм. Гадаадад IT технологийн хүн орж ирж байгаа. Орчин үе өөр байна. Яг юу хийх юм бол, өөрчлөлт шинэчлэлт, ажлын чиг үүргээ ойлгож чадах уу" гэлээ.

Үүнд Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшээд буй М.Буяндэлгэр "Миний газар зохион байгуулагч инженер мэргэжлээр ажилласан туршлага илүү олон гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт дагнан ажилласан, зорилго тодорхой байгаа" гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2025 15:10

Гайхах зүйлгүй Монголд тийм л бсан

Зочин
Зочин
1 сар 16, 2025 17:19

Харин тийм???

Зочин
Зочин
1 сар 16, 2025 17:57

Цүнх сайн барьж байсан бол юуг ч хийж чадна гэсэн үгүү

Холбоотой мэдээ

Back to top button