Ураны гэрээг үзэглэв: "Ноогдол ашиг хүлээхгүй, төсөл Монголд $5 тэрбумын ашиг авчирна"

Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг С.А.С” компани хамтран, ураны “Зөөвч овоо” төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр /2024.01.17/ үзэглэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг С.А.С” компани хамтран, ураны “Зөөвч овоо” төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр /2024.01.17/ үзэглэлээ.
Posted by Eguur News on Thursday, January 16, 2025
Төрийн ордонд болсон энэхүү үйл ажиллагаанд Монгол талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын 54 албан тушаалтан оролцлоо.
Харин Франц талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрейра, Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайдын Ажлын албаны дэд захирал Никола Жаннин нарын 20 төлөөлөгч оролцов.

Талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ,
“Эрхэм хүндэт монголчууд, олон улсын хөрөнгө оруулагчид аа. Өнөөдөр ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээг ийнхүү үзэглэлээ. Энэ гэрээ бол Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээр түүхэн ач холбогдолтой. Монголын “за” бол андгай гэдэг. Парламентаар хэлцэл хийх амар биш ч нэгэнт хийгдсэн бол тогтвортой гэсэн агуулга юм. Засгийн газар, УИХ-аар батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хөлбөрөлтгүй дагаж мөрдөх болно. Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй та бүхэнд талархал илэрхийлье. Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна, баяр хүргэе.
Энэхүү гэрээ зурагдахад онцгой хувь нэмрээ оруулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ыгн эрхэм гишүүд, парламентад суудалтай намууд, Засгийн газрын ажлын хэсгийн хамт олон, салбарын эрдэмтдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
“Алсын хараа-2050” бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд бид тогтолцооны шинэчлэл хийсэн. Сонгуулийн холимог тогтолцоо руу шилжсэн. Хамтарсан Засгийн газар байгуулж, 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан. Ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг энэхүү төсөл цоо шинээр ойлгуулах юм. Төслийн хүрээнд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхам. Байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулж байна. Төсөл Монголд 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчирна. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлнэ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдана. Ноогдол ашиг хүлээлгүйгээр, төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш иргэдийн дансанд шууд ашиг хуримтлагдаж эхлэх онцлогтой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэ удаа онцлог эрх зүйн орчин бүрдсэн.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Түүний дараа Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн үг хэлснээр гарын үсэг зурах үйл ажиллагаа өндөрлөв. Лурон Сэн Мартайны хэлсэн үгийн орчуулгыг дахин хүргэх болно.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашиг яриад солиороод бхын газар нутаг минь бүрэн бүтнэээрээ байх нь чух�##�. Эхэлж ухсан олон мянган газраасаа ашгаа хайгаач дээ
Хэдэн жилд 5 тэрбум гэдгээ л хэлэхгүй байгаа юмдаа
20 гэж хэлсэн байх аа учир�##� сайдтан
Ард түмэн нь ордоны гадаа уран олборлуулахыг эсэргүүцэж байхад ард түмнээсээ гуйж гувшиж сонгогдчихоод юу хийгээд байгаа нь энэ вэ?
Эд нарыг огцруулж хийсэн гэрээтэй нь цуг франц руу нь хөөж явуулах хэрэгтэй.
Уран-биржээр зардаггүй , дэлхийд хэдхэн ченжүүд хоорондоо найма�##�цдаг, тиймээс Монгол ямар үнээр зарж байгааг мэдэх Механизм байна уу , гаднынханд "амаар"-тооцоо хийж явах юм уу , Монгол Банкаар дамжина гэсэн үг үсэг хаана байнааа!!!
Boditoi l zvil yarij bn. shaardlaga bol baigaa shd orano mining bidend 1 atomiin tsah stants barij uguh tgd mongol bankaar damjih talaar yarih heregtei baigaa yum daa
Учр�##�аа ард түмэн чинь чамайг амьдраасай гэж хүсэж ерөөсөн
Одоо харин үхээсэй гэж з�##�бирах л үлдлээ!!!!!
Сэтгүүлч хүн монгол хэл бичгийн дүрмээ мэддэг баймаар юм. Үзэглэв гэж бичиж болохгүй. Хэрвээ б�##�аар гарын үсэг зурв�##� Б�##�лав гэж бичих үү, эсвэл харандаагаар гарын үсэг зурв�##� Харанда�##�ав гэж бичих үү
Тийм ш дээ.Харанда�##�ав гэвэл яасан
Украйны араас орсондоо баярлаад инээгээд байдаг, мангардуу юм уу монголчууд
Уран бол стратегийн ач холбогдолтой ашигт м�##�тм�##�, зөв ашиглах хэрэгтэй. Орос, хойд солонгос цөмийн зэвсэгтэй гэдэгээрээ ямар хүчирхэг бна. Монгол улс маань ч гэсэн өөрт бгаа ашигт м�##�тм�##�аа ашиглаад цөмийн зэвсэгтэй болох боломжтой. Гэхдээ их л эсэргүүцэлтэй тулгарах байхдаа....