Улс төрийн мэдээ

Түүх хөндөөгүй ч ойлголцлын сууриа зассан Туркийн айлчлал

Манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд БНТУ буюу Турк улсад айлчлаад ирлээ. Ингэхдээ хоёр орны харилцааг дипломат хэллэгээр "Стратегийн түншлэл"-д хүргэж шинэчлэв. Мөн эргээд нөгөө орны удирдагчийг эх орондоо, албан ёсоор урьсан.

Ази, Европыг холбон байршдагийн хувьд Турк онцгой. Бүр антикий үеийн соёл тээж явдаг ард түмэн. Нөгөө талаас, өөрсдийн өвөг дээдсийг Монголын эзэнт гүрний өмнөх, Түрэг угсаатнуудтай холбож үзэх янзтай. Монголчууд маш ихээр Туркэд ажиллаж, амьдарч, түр хугацаанд очоод ирж байна. Дээрх шалтгаанаар, БНТУ-тай арай өөр хэмжээний дипломат ойлголцолд хүрэх шаардлага байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.

Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо" гэж мэдэгджээ.

Талууд харилцааг стратегийн иж бүрэн түншлэлд хүргэсэн нь эхний онцлох алхам. Хоёрт, хамтарсан мэдэгдэл хийж, боловсрол, уул уурхай, байгаль орчин зэрэг зургаан салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Яг чиглэл нь тодорхойгүй ч энэ тодорхой суурь болж өгдөг.

За гуравт, түүхийн сэдэвт манай талаас ямар нэг байр суурь илэрхийлэх үү. Талууд ямар нэг ойлголцолд хүрснээ зарлах уу гэдэг анхаарал татаж байсан.

Тэгвэл манай талаас, "Алсын хараа-2050" хөтөлбөрийг "Туркийн зуун" бодлоготой уялдуулна гэчихлээ. Мөн "Шинэ хархорхум" хотын төслийг "Орхоны хөндий"-тэй зэрэг хөгжүүлнэ гэж мэдэгдсэн нь сонирхолтой.

Нөгөө талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил Хан Хүлэгүгийн зуны ордны туурьт очиж танилцана лээ. Энэ үеэрх албан мэдээнд ч сүржин зүйл байсангүй.

Харин хөшигний ард Турк гэж гүрний зөөлөн хүчний бодлогод уусан автсан тал байх вий гэж судлаачид бичээд байгаа юм. Монгол соёл, түүхийн зарим хэсгийг өөрсдөдөө авчирч тайлбарлах хандлага үзүүлж буй Туркүүдтэй энэ удаа маш дипломат харилцлаа. Харилцаагаа дээшлүүлж, албажууллаа. Манай талыг ч хүндэтгэлтэй хүлээн авав. Одоо Туркийн Ерөнхийлөгч ойрын хугацаанд Монголд ирэх хүлээлттэй.

Ийн зам засагдах зуурт ирээдүйн түүх, соёлын асуудалд ойлголцох боломж л нэмэгдэх билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Америкийн еөк-ийг хардаа улсаа битгий хэл дэлхийг доргиох юм, хууль шүүхээ шударга ажиллуул, эби болохоор алсаас ч гэсэн ажиллуулаад байдөг, хүний бариад өгсөн хулгайчийг хүртэл суллаад явуулна, ядаж нэг хулгайчийг шийтгээд өг л дөө, улс орон ард иргэдийнхээ амьдрал ахуйг хардаа, дээшээ татах бодлогын ажил хийгээч ээ, ЗГ-ын Нефтийн төслийг анхаар, дарга нар нь хулгай хийхээс өөр зүйл хийхгүй байна. Төсөл 20 хүрэхгүй хувьтай хэрнээ 1,2 тэрбум доллар дууссан дахиад зээл аваад байх вм, яагаад вэ, Улс орноо хөгжүүлсэн орнууд гоё байгаа биз дээ, гадагшаа явахаар атаархаад байх юм. Амжилт амжилт

Зочин
Зочин

Улсын мөггө үрсэн айлчлал. Монгол улс хэзээ ч шашны диктаторыг дэмжиж айлчлах урих ёсгүй байсан.

Зочин
Зочин

Одоогийн энэ туркүүд бол эртний түрэгийн хойчис мөн үү.

Холбоотой мэдээ

Back to top button