Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригийн ээлжит "нэхэл": Монголын төр мөнгө, байр өгч байжээ
БНМАУ-ын төрийн тэргүүн, Eрөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын хүү Ц.Зориг өчигдөр /2025.01.21/ олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Аавынхаа хууль бусаар хураагдсан эд хөрөнгийг буцаан авч, музей байгуулна. Хэрэв авбал монголын толгой баячуудын тоонд орно" гэх агуулга хэлсэн юм. Гэвч шүүмжлэл дагуулаад байна.
Гурван жилийн өмнө энэ яг ийм асуудал гарсан. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, нийтлэлч Баабар нар Цэдэнбалын Зоригийг "Монгол Улсаас байн байн байр авдаг" гэх агуулгаар олон нийтийн сүлжээгээр нүдсэн билээ. Энэ удаад ч дуугүй байсангүй. Нийтлэлч Баабар "Ю.Цэдэнбалын ямар ч хөрөнгийг Монгол төр хураагаагүй. Банканд байсан 1 сая 300 мянган төгрөгийг Филатовагийн шаардлагаар 400 шахам рубль болгон өөрсөд рүү нь шилжүүлсэн" хэмээн жиргэсэн байна.
Үүнтэй зэрэгцэн цахим орчинд Ю.Цэдэнбалын ар гэрийнхэнд өгсөн мөнгө, байрны жагсаалт хөврөв. Дурдвал,
- Ю.Цэдэнбалыг нас барахад түүний дансанд байсан тэр үеийн 1.4 сая төгрөгийг эхнэр лүү нь шилжүүлсэн. Орон сууц байрыг нь ч гэр бүл нь шилжүүлэн авсан.
- 2000 оны үес тухайн үеийн Хотын дарга М.Энхболд дөрвөн өрөө байр өгсөн.
- 2016 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойгоор монголын төр ар гэрт нь 15 сая төгрөг олгосон.
- Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ач охинд нь гурван өрөө байр өгсөн.
- Мөн Ц.Зоригтод Монгол Улсын иргэний баримт бичиг гардуулсан" гэжээ.
Шүүмжлэлийн гол агуулга нь, Ц.Зоригийг "насаараа орост амьдарч, монголоор ярьдаггүй, үе үе гарч ирж хөрөнгө нэхдэг" гэцгээсэн юм. Түүний хувьд монгол хэдэнтээ ирж хэвлэлийн хурал хийж байснаар нь л олон нийт мэдэх аж. Мөн аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор ном бичиж байгаагаа дуулгаж байсан билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу цагаач гөлөг урьд нь авсан мөнгө нь дууёчихаад ахиад иржээ. Цэдэнбалын мөнгө гэж юу бдаг юм улсын мөнгө ш дээ. Даварсан муу шээс.Зайлаарай новшоо.
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ. АМА ТААТ САРМАГЧИН !
Hol ochij honors ochoj chadad
S.Bayr B.Baabar 2 ene hund tom ym yrih erh bhgui ! harin ch tuhain ued tuunii etsegees heden sayaar n iluu tugrug bish dolariin ashig honjoo olj luivardsan etgeed ANU.d 6.7 bairtai luivarchin shuu ! BAL darga tiim luivar hiij yvaaguidee tedend ad uzegdej bn uu ?
Зөвхөн ном гэхэд хэдэн самосвалаар ачсан. Одоо баабар мэтэд нь Бал даргын гарын үсэг, хувийн тамгатай номнууд нь байдаг шд. Зах зухаас нь фэйсдээ оруулж кайф авдаг тэд.
Монголын төрд тухайн үедээ ажилсан шиг л ажилсан хүн дээ хөөрхий авсан юм байгаа бол эргүүлэн өг
Эрдэнэт үйлдвэр чинь Цэдэнбалын үед ашиглалтанд орж одоо хүртэл Монголчуудыг тэжээсээр байгаа. Гэтэл ОТ -г хятадад алдчихсан гэж яригдаад байгаа. Эрдэнэтийн зэсийн овоолго чинь Эрдэнэт үйлдвэрийн 5 жил ухаж гаргах их нөөцтэйг мэдээд Элбэгдорж , Цагаан 2 идэж гудраад хэвтэж байгаа гэсэн. Гэтэл тэр их хөрөнгийг босгосон хүнийг элдвээр хэлээд байгаа хархнууд ичээсэй. Ц.Зориг эцгийнхээ байрыг авч гэр музей байгуулъя гэж хэлэх нь зөв шүү дээ.
Зайл муу золбин гуйлгачин! Цэдэнбалд ямар юмны хөрөнгө байхав дээ. Социализмийн эд эс байсан хүнд.
Авсан бол хүний хөрөнгийг буцааж өгөх ёстой л доо.
хэний хөрөнгө.БНМАУ хөрөнгө үү.
Монгол улсын иргэний үнэмлэхээ үзүүлж бариад сүртэй байгаач үгүй бол буцаад жилий