Улс төрийн мэдээ

Гишүүний суудал нь ганхсан асуудлаа Д.Цогтбаатар “Шар мэдээ” гэв

Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны асуудалд гэм буруутай гэж үзсэн. Улмаар, УИХ-ын тухай хуулиар түүнийг парламентын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл бүрдээд байгаа юм.

Тэгсэн ч өдийг хүртэл шүүхийн шийдвэр албажиж ирээгүйгээс гадна, энэ асуудал УИХ-ын хүрээнд огт сөхөгдөхгүй, яригдахгүй байна.

Харин Дав.Цогтбаатар өөрөө сэтгүүлчдэд ярихдаа “Шүүхийн шийдвэр албажиж ирсэн юм алга. Намайг ард түмэн сонгосон учраас сонгогчдын асуудал. Би та бүгдийн адил гэр хороолдолд төрж өссөн, зөв хүмүүжилтэй. Бусдаас хулгай хийхгүй.

Энэ бүхнээ шүүхээс л асуу. Хуулиар бүх асуудал шийдэгдэх нь ойлгомжтой. Ер нь бол улс төрийн шийдвэр л гарсан шүү дээ, шүүхээр. Сэтгүүлч та нар хуулийг янз янзаар, буруу тайлбарлаад байна. Шар мэдээ битгий хөөцөлд” гэлээ.

Улс төр явж байж болно. Гэхдээ тэр УИХ-ын гишүүний хувьд сандал суудал нь ганхахад хүрээд буй асуудалд сонгогчдоо бодоод хариуцлагатай байр суурь илэрхийлэх байсан. Зарчим, хууль ярьж байхад “Шар мэдээ” гэж үл тоолоо.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Ичих нүүр гэж алгаа цайчихдаг юм байна дөө

Дэл
Дэл

Hog

Зочин
Зочин

Аргагүй л орилоогийн дүү юм чинь ширэн нүүртэй байхаас ч яахав.

Зочин
Зочин

Ардын намд байсан гар ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button