Улс төрийн мэдээ

Байнгын хороо: Л.Сонорын оронд Ц.Бархасыг нэр дэвшүүлэн дэмжлээ

Төсвийн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудал хэлэлцлээ. Өмнө нь энэ албан тушаалд Т.Доржханд сайдын ахын хүү гэгдсэн Л.Сонорыг дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй.

Тэгвэл энэ удаа Ц.Бархасыг оруулж ирсэн байна. Түүнийг "Аппрентис" шоу нэвтрүүлэгт оролцон ялж, "Ард" санхүүгийн нэгдлийн охин компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаар олон нийт таних аж.

Боловсролын хувьд, 2011 онд СЭЗДС-ийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн АНУ-д Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалжээ.

Төсвийн байнгын хорооны олонх түүнийг дэмжсэн байна. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ОЮУНЭРДЭНЭ
ОЮУНЭРДЭНЭ

СОНОР ! БОЛОВСРОЛ , МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ Ч БҮЛЭГЛЭЛИЙН ХҮН БИШ !!!

Зочин
Зочин

Болж байна. Энэ хүнийг мэдэхгүй. Гэхдээ хууль сахиулах тал дээр нэг ч гэсэн дэвшил гарлаа. Одоо энэ удаан жилээр шийдэгдээгүй байгаа хэргүүдийг түргэтгэмээр байна. Арай л удаан байна. Хүн амины хэргийг 20 жилд шийдсэн байна. Авилгын хэргийг дунджаар 8 жилд шийдэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button