“Гашуунсухайт-Ганцмодыг холбох ЗГ хоорондын хэлэлцээрийн төсөл бэлэн боллоо”

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа, сайд нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ЗГ хоорондын хэлэлцээрийн төслийг эцсийн байдлаар шийдвэрлэлээ.
Үүнийг байнгын хороод руу зөвшилцөх буюу гарын үсэг зурах зөвшөөрлийг авах агуулгаар хүргүүлнэ.
Тодруулбал, Байнгын хороод гарын үсэг зурах зөвшөөрлийг олгоно. Үүний дараа хоёр улсын ЗГ хэлэлцээрт гарын үсэг зурна. Тус хэлэлцээрийг УИХ соёрхон батална гэдэг дараалалтай.
ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, боомтуудын төмөр замын хил холболтын асуудал ийнхүү шийдвэрлэгдэж байна.
Хэлэлцээрийн явцад баримтлах үндсэн чиглэлийг саяхан УИХ-аас баталж өгсөн. Энэ дагуу хэлэлцээрийн төслөө баталж чадлаа. Үндсэн чиглэл 12 заалттай, энэ дагуу явагдсан. Хил холболтоос гадна сэргээгдэх эрчим хүч, барилга болон бусад салбарт хийгдэх төслүүдэд гарааны нөхцөл болно гэдгийг дурдаж хэлье” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газар хоорондын юм уу Хятадын нэг компанитай хийх гэрээ юм уу. Арай л даварчихсан шаардлага тавьсан юм байна лээ дээ. Тийм гэрээ хийх юм уу. Ер нь бүх баялагаа Хятадад зараад 100, 200, 500 жилийн дараа бидний хойч үе яаж амьдрах юм бэ