УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр сүүлчийн замд нь үдэхээр болсон.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.01.22/ ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Гашуудал зарласантай холбогдуулан ямар дэг баримтлах вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэхээр Ерөнхий сайдын захирамжаар оршуулгын комисс томилж, миний бие ахалж байгаа. Төрийн тэргүүнээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг зохион байгуулна. Мөн тухайн өдөр олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Harin nargij saihan uunaa neg zowlon ch gsn salj bna araas n Bagabandia duudaasai