УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | "Хөдөөний машин хотод 48 цаг болоход ₮1000, 49 дэхь цагаас өдрийн ₮5000-ийн татвар төлнө"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн дугаартай автомашины татварын талаар тайлбарлалаа.

Тэрбээр, "Хөдөөний машинаас өндөр татвар авдаг гэдэг буруу ойлголт яваад байна. Яг хуучнаараа байгаа. Махаа оруулж ирээд Нарантуулаар оруулж зараад буцахад хоёр хоног хангалттай. Хоёр хоногт 1000 төгрөг төлөх тариф хуучнаараа мөрдөгдөж байгаа. Тэрнээс биш хөдөөний автомашинууд орж ирээд хотын хөдөлгөөнд оролцож халтуур хийгээд явж байгаа тохиолдолд 49 дэхь цагаас нь эхлээд өдрийн 5000 төгрөгийн татвар бодогдож эхэлнэ. Хэнтий аймгийн Батноров сум буюу 430 км зайнаас орж ирэхдээ 1000 төгрөг л төлнө. "Дэнжийн 1000" орж махаа зараад, маргааш нь Нарантуул орж юмаа цуглуулаад явна л гэсэн үг. Иргэдэд зөв ойлголт өгмөөр байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 14:08

За махаа зараад бараагаа бөөндлөө гэхэд амьтан ах дүүгээрээ орох нэг өдөр нэмж хайрлаач Их яХаан минь

Зочин
Зочин
1 сар 25, 2025 09:29

5000 арай бага бна ямар дутуу тооцдог юм бэ
Наадуул чинь идэж ууна унтаж хэвтэнэ тог хог гээд бүх зард�##�аас нь төлбөр авдаг болооч.Нямаа ах аа ааа

Зочин
Зочин
1 сар 25, 2025 11:56

Энэ нэг толгой нь ажилладаггүй ядчихсан хүн байна. НИТХ-тай нь хамт огцруулб�##� таарна.

Зочин
Зочин
1 сар 25, 2025 11:56

Өөрөө ч бас хөдөөнөөс орж ирээд явж байснаа бүү мартаарай !

Холбоотой мэдээ

Back to top button