Нийгэм мэдээ

41.6 саяар "Алтан төлийн эзэн" цомыг худалдаж авна

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз 41.6 тэрбум төгрөгөөр "Алтан төлийн эзэн"-д гардуулах шагналын цом авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал тендерт тусгагдсан 41.6 сая төгрөгөөр,

  • Алтан унага цом 30
  • Алтан ботго цом 9
  • Алтан хурга цом 37
  • Алтан тугал цом 18
  • Алтан ишиг цом 25
  • Чулуун суурь 119
  • Цомын наалт 119 ширхгийг тус тус авах аж.

Ингэхдээ уян хатан бат бөх материалаар цутгасан, таван төл тус бүрийн дүрс нь цог золбоолог, Монгол ахуйн бэлгэдэл шингэсэн ур хийц сайтай бүтээл байх хэмээн тусгажээ.

Тооцоолон үзвэл, цом нэг бүрийн үнэ 350 мянган төгрөг болж байна. Тендерийн нийт өртгийг МҮОНРТ өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд материалыг энэ сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авах аж.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button