Нийгэм мэдээ

Ирэх сарын эхний 7 хоногт бүх музей үнэгүй үйлчилнэ

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор манай улс 0-16 насны бүх хүүхдэд, төрийн болон орон нутгийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг билээ.

Тэгвэл гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар эхэлнэ. Нээлттэй өдрүүд арга хэмжээний үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг байна. Мөн музейг үнэгүй болгосноор бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний үйлчлүүлэгч ганцхан өдөрт шавж, маш их ачаалал үүсгэдэг байна.

2023 онд “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзсэн. Үүний 46 хувь нь хүүхэд байсан аж. 

Тиймээс олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүйг Чингис хаан үндэсний музей анхааруулжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button