Нийгэм мэдээ

Шатрын эмэгтэйчүүдийн Гранпри тэмцээнд Б.Мөнгөнтуул хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гранпри тэмцээн Монакогийн вант улсын Монте-Карло хотод зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд оролцож буй манай улсын их мастер Б.Мөнгөнтуул хоёрдугаар эгнээнд эрэмбэлэгдэж, жагсаалтын дээгүүр бичигдэж байна. Тэрбээр дэлхийн 12 дахь аварга асан Александра Костеньюкийг хожиж олны анхаарлын төвд ороод буй.

Екатерина Лагно 4.5 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Оросын Александра Горячкина, Энэтхэгийн тамирчин Конеру Хампи, манай тамирчин Б.Мөнгөнтуул нар бичигдэж байна.

Тухайн тэмцээний шагналын сангийн тухайд цуврал тус бүр 80,000 еврогийн шагналын сантай бөгөөд тухайн цувралд түрүүлсэн нь 18,000 евро халааслана. Улмаар цувралын эцэст нэгдсэн дүнгээр эхний 10-н байрт шалгарсан шилдэг шатарчдад энэ жил 120,000 еврогийн шагналын сан төсөвлөсөн байгаагаас Гран-При титмийн эзэн 30,000 еврогийн шагнал хүртэх юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

амжилт...

Холбоотой мэдээ

Back to top button