Нийгэм мэдээ

Ирэх зургаадугаар сард ЕБС-ийн бүх багш нарт ёс зүйн сургалт орно

Ирэх зургаадугаар сард сурагчид амрах үеэр ЕБС-ийн бүх багш нарыг сургалтад хамруулах тухай Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.

Тэрбээр, "2024-2025 оны хичээлийн жил багшийн ёс зүйн жил богож ажиллаж байна. Зургаадугаар сард сурагчид амрахаар ерөнхий боловсролын сургуулийн бүр багш нарт сургалт орно. Өөрөөр хэлбэр багш нарт зөв хандлагыг бий болгох сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна. Хүүхдийн эрх чөлөөнд халдсан тохиолдол болгонд арга хэмжээ авч байгаа. Тиймээс багү нарт ёс зүйн боловсрол олгоно. Мөн онолын мэдлэгийг тухайн хичээлийн цаг дээр үр бүтээлтэй, ойлгомжтойгоор заах болно. Урьдных шиг хүүхдүүдийг залхаасан их даалгавраар дарахгүй” гэлээ.

Харин 2025 оны намар бага ангийн сурагчид үинэ хөтөлбөрөөр суралцах бөгөөд, бага ангийн хүүхдүүдийг илүү сайн уншиж сургахаар цөм хөтөлбөрт тусгасан байна. Ийнхүү ирэх хичээлийн жил сурах бичиг шинэчлэгдэж, багш нарын заах арга зүй өөрчлөгдөж эхлэх юм байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмч нарт бас орох хэрэгтэй бүүр яаралтай ёс зүйтэй эмчтэй таарсангүй

Холбоотой мэдээ

Back to top button