Нийгэм мэдээ

Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ

Турк Улсын Анталия хотноо гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомын нээлттэй тэмцээн болох товтой.

Тус тэмцээнд оролцох, Монгол Улсын өсвөрийн жүдочид эхний бэлтгэлээ өчигдөр хийсэн байна. Харин тэмцээний хувьд өнөөдөр эхлэх юм байна.

Энэ удаагийн Европын цомын цуврал нээлттэй тэмцээнд манай улсаас хөвгүүдийн найман, охидын найман жинд өрсөлдөх аж. Тус Европ тивийн нээлттэй цомын тэмцээнд 24 орны 451 тамирчин, 64 багц медалийн төлөө хүч сорино.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button