УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр албан бичиг дээр дарга статусаар тамга дарж байна

ИНЕГ гэдэг байгууллага эзэнгүй айл шиг болон хувирсаар удаж байна.

Тус байгууллагыг Р.Мөнхтуяа хоёр жил гаруйн хугацаанд түр статустай удирдаж байгаад “самраад” явсан. Түүний дараа 2025.01.16-нд Э.Төрбаяр ИНЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй юм. Тэрбээр, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын шахаагаар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тушаалаар сонгон шалгаруулалтгүй ирсэн.

Э.Төрбаяр нь, өмнө нь 2023 онд ИНҮТ-ийн даргаар томилогдон ажиллаад буусан. Р.Мөнхтуяа түр орлон гүйцэтгэгч хэрнээ түүнийг эл албан тушаалд томилж байв. Улмаар Р.Мөнхтуяатайгаа нийлээд чамгүй олон удаа хэл ам таталсан. Хэвлэлүүдээр ч бичигдэж байв. Өдгөө ИНЕГ дээр ирээд ч асуудлууд дагуулсаар байна.

Тухайлбал, төрийн албан бичгүүдэд албан тушаалаа даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж бичих учиртай. Гэвч өөрийгөө дарга хэмээн бичиж хууль зөрчиж, дураараа авирлаж байгаа аж.

Даргын үүрэг гүйцэтгэгчийг ямар эрх үүрэгтэй ажиллах нь хуулиар тодорхой зохицуулагдаагүй байдаг. Улс төрийнхөн энэ хуулийн цоорхойг ашиглаж, хүссэн томилгоо хийж, өнөөдүүл нь хоёр жил дураараа дургиж байгаад буудгийн жишээнүүдийн нэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэний нисэх гэдэг тусгай мэргэжлийн салбар байж дандаа гадаадад мэргэжил эзэмшсэн жинхэнэ нисэхийн хүмүүс ажилладаг байсансан. Сүүлийн жилүүдэд улс төрийн томилгооны буянаар, танил тал цүнх баригч нарыг арми бугшсан ажилгүй, хөгжил дэвшилгүй, байгаа үгүй нь мэдэгдэхгүй байгуулга болждээ. МИАТ -с бусад нисэх компаниуд нь ганц хоёрхон онгоцоор хаа хамаагүй ниснэ. Тав тух, үйлчилгээ 0. МИАТ ч гэж 450-500 хүн ажиллачих газар бас л тавиулуудаар хахчихсан хэдэн мянган ч хүн ажиллуулаад бхйгаам ? Иймдээ л билет нь хэт үнэтэй бгаа юм
Худлаа шатаруун руу чихээд !

иргэн
иргэн

нисэхийнхэн нэгийгээ доош оруулах гээд бичдэгээ бичжээ, хэн нь ойлгомжтой ш дээ, атаархаастай чааваас болимоор юм даа, харин ч энэ залуу ажил хийх гээд зүтгэж л байна, дэмжээд тогтвортой ажиллуулаасай даа

Модчин Сандаг
Модчин Сандаг

Тогоон дотроо л алалцаад байдаг тэнэг гөлөгнүүд шүү

тогтох
тогтох

Энэ бол өвчин албан тушаал хүсэгч өвчнөөр өвчилсөн байна ичиж үхмээр ...

Tamir
Tamir

Uchiral odoo ingej samarch ajilaad hereggui , neree bodoj yvbol tsaashidaa heregtei bizdee ? Turuuguu tataj avdaa !

Gatsaa
Gatsaa

MCAA dargaar 2023 onii huuliar bol zaaval Civil Aviation, Air transport undsen mergejiltei, CAA-nii inspector baihaar huulchilsan. Ene shaardlagaar ZGHEG-iin darga N.Uchraliin troll, CAA-iin yamar ch bolovsrolgui Turbayar MCAA-iin darga boloh yamar ch bolomjgui bolno. Munhtuya geed balair avgai said Byambatsogttoi niilj uuriiguu MCAA-iin darga bolguulan USA nisgene gej olon saya $ avsan. ATG uuniig uter turgen shalgah yostoi shu. Ue ueiin ZTSaid MCAA-d huuramch DAMBIIJAAG tomilj tuugeeree damjuulj baahan tsunh barigchdaa NISEHED DARGA bolgon mungu hulgaldag zurshiltai bolson. Unendee MCAA-g GATSAA bi udirdaj baigaa shu. Tsaashid bi l darga hiih yostoi. Tovchdoo Turbayart uguh hahuulia nadad ugvul ulziitei !!!

Зочин
Зочин

Иргэний нисэхийг самарч дуусч байна даа

Иргэн
Иргэн

Иргэний нисэхийн чиглэлээр хөгжингүй орнуудын хүлээн зөвшөөрөгдсөн академийн боловсролтой хүмүүс ажилах салбар шүү!!! Нисгэгчийн мэргэжлийг АНу- н академид сурч олж авахын тулд Монгол хүнээс хагас тэрбум төгрөгний зардал гарч байгаа шүү дээ увайгүй МАН-АН-Н улс төрчидөө!!! Нисэхийн салбарын хөгжлийг МАН-АН-Н мафиууд олон жил хойш нь чангаалаа одоо болихгүй юм болвуу Оюун-Эрдэнэ сайдаа!!!

Зочин
Зочин

Medeegee sain shalgaj biaj bicheechee R bish Ch.Munkhtuya Ali alindl nisehed olon jil ajilsan buh shataaraal ayavsan humuus baisan Ajilj baigaa bi hurtel Manaa salbart Merit ajildag yum bn gej bodoj ajillaj baigaa

Холбоотой мэдээ

Back to top button