Нийгэм мэдээ

"695 хүн бөөр, 400 гаруй хүн элэг хүлээх жагсаалтад байна

"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас өнөөдөр /2025.03.28/ мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс П.Батчулуун эмчийн асуудалд өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Ингэхдээ гадуур хүмүүс энэ асуудлыг олон талаас нь ярьж байна. Тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнд баярлах ёстой. Тэд маш олон хүний амь, насыг аварч байгаа" гэлээ.

"Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-ын ТУЗ-ийн дарга М.Өлзийбаяр хэлэхдээ, “ 2023 онд дэлхий даяар нийт 172.400 эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэний 70 хувь нь бөөр, 20 хувь нь элэг, үлдсэн хувьд зүрх гэх мэт эрхтнүүд байна. Манай дэлхийн 8 тэрбум хүний 850 сая гаруй нь бөөрний ямар нэг өвчтэй. Эдгээрээс 6 сая гаруй нь бөөр орлох эмчилгээнд орж байгаа гэсэн тоо баримт байна.

Манай улсын хувьд 2006 онд байнгын диализ эмчилгээ эхлэхэд 40 гаруйхан хүн байсан. 2020 онд энэ тоо 1200 болсон бол 2025 онд 2980 болчихоод байна. Эдгээрийн 695 нь бөөр хүлээх жагсаалтад, 400 гаруй хүн элэг хүлээх жагсаалтад байна. Энэ хэрээр эрхтэн шилжүүлэх эмчилгээ шаардлагатай байгаа гэсэн үг. Тиймээс ч 2007 онд 70 байсан элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүний тоо 1200 дөхсөн. Эндээс зөвхөн Монголдоо шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн нь 900 орчим байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос хийгдэж эхэлсэн. Маш олон салбарын 30 жилийн хөдөлмөрийг үгүйсгэмээргүй байна гэдгийг онцолж хэлмээр байна ” гэлээ.


Мөн М.Өлзийбаяр, "Манай эмч нар эрхтэн шилжүүлэх суулгах мэс заслыг маш сайн, өндөр түвшин хийдэг. Тэднийг яг хажуугаас нь харвал түргэн шуурхай цаг минуттай уралдаж байдаг. Мөн тоног төхөөрөмжийн хувьд маш сайн. Бид эмчээ аврах гээд гарын үсэг цуглуулж, гадуур хөөцөлдөж л байна. Донороо хүлээж буй олон хүнд өвчтөнүүд байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эрэлт жилээс жилд нэмэгдсэн. 30 жилийн турш манай эмч нар эрхтэн шилжүүлэх хагалгааг хийж байна. Хамгийн анх 1996 онд энэ хагалгааг хийсэн. Энэ хагалгаа нь дархлаа судлаач, мэс заслын эмч, сэтгэл зүйчид гээд олон хүн багаараа ажилладаг онцлогтой. Манай улс энэ төрлийн хагалгааг улам сайн хөгжүүлэх шаардлага бий. Үүнээс гадна донор болж, хүний амь аварсан талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгөх нь зөв”гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
3 сар 28, 2025 14:22

Донороос эрхтэн шилжүүлэх нь зориуд хүн �##�ах үйлдэл болж байна,донордохоо зогсоо!

Зочин
Зочин
3 сар 28, 2025 18:45
Reply to  Зочин.

Солиороод бай донор чух�##� шүү

Зочин
Зочин
3 сар 28, 2025 14:27

Бүрэн бүтнээрээ үхэж болох уу. Заав�##� тонуулах

Зочин
Зочин
3 сар 28, 2025 18:47
Reply to  Зочин

Чи бүтнээрээ үхлээ гээд яах юм бурхан болж амьдрахуу чи бүтнээрээ үх бусадтай адил өтнии хоол болно яасан харамч хүүр вэ

Зочин
Зочин
3 сар 28, 2025 16:19

3000 гаруй хүн донор болохоор бүртгүүлсэн байна. Тэднийг санаатай худа л осол болгоод а лчих вий гэж санаа зовж л байна.

Last edited 27 Өдөр Өмнө by Зочин
Зочин.
Зочин.
3 сар 28, 2025 16:30

Донор эрхтэний цаана том асууд�##� хуримтлагдаж бацна,товчоор хүн �##�ж байна,том сүлжээ бий болж байна.донороо зогсое!

Холбоотой мэдээ

Back to top button