СПОРТ

Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан дөнгөж сая Бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 128 бөх зодоглосон барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интэрнэйшнил” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Улсын начин, Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн шавь, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл өнөөдрийн барилдаанд түрүүлэхдээ нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулав.

Өнөө жил чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлсэн тэрбээр 125 кг-ын жинд дэлхийн дэвжээнд Төрийн далбаагаа мандуулсан Монголын чөлөөт бөхийн цорын ганц тамирчин.

М.Лхагвагэрэл өнгөрсөн жил Унгарт болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Өнөөдрийн барилдаанд зодоглосон бөхчүүд:

  1. Намсрайжавын Батсуурь у.ав
    2. Пүрэвийн Бүрэнтөгс у.ар
    3. Рэнцэнбямбын Пүрэвдагва у.ар
    4. Батзоригийн Батмөнх у.з
    5. Баттулгын Соронзонболд у.з
    6. Баярхүүгийн Бат-Өлзий у.х
    7. Доржийн Анар у.х
    8. Өлзийбатын Даваабаатар у.х
    9. Бат-Очирын Одгэрэл у.х
    10. Мягмарын Бадарч у.х
    11. Оргихын Хангай у.х
    12. Нацагсүрэнгийн Золбоо у.х
    13. Шарын Мөнгөнбаатар у.х
    14. Төрмөнхийн Бэгзсүрэн у.х
    15. Чинчулууны Хөхчирэнгэр у.н
    16. Лхагвасүрэнгийн Гантулга у.н
    17. Бямбадоржийн Заяамандах у.н
    18. Батмөнхийн Сангисүрэн у.н
    19. Амарын Батмөнх у.н
    20. Баатарын Амарзаяа у.н
    21. Цэдэнбазарын Одбаяр у.н
    22. Лхагваагийн Лха-Очир у.н
    23. Болдбаатарын Батжаргал у.н
    24. Эрдэнэбатын Даш у.н
    25. Бадамсамбуугийн Ганхуяг у.н
    26. Лутын Батзориг у.н
    27. Батчулууны Баатарцол у.н
    28. Цэндзэсэмийн Чимэддорж у.н
    29. Дэлгэрсайханы Амарсайхан у.н
    30. Балганы Хишигбаатар у.н
    31. Бердимуратын Серик у.н
    32. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ у.н
    33. Галсан-Очирын Ганжад у.н
    34. Жаргалсайханы Дагва-Очир у.н
    35. Шоовдорын Дарханбат у.н
    36. Дашзэвэгийн Амаржаргал у.н
    37. Батбаярын Даваа-Очир у.н
    38. Баянзулын Цэдэнсодном у.н
    39. Жамсрангийн Ням-Эрдэнэ у.н
    40. Намсрайн Баттүвшин а.х.а
    41. Ганболдын Өсөхбаяр а.х.а
    42. Одсүрэнгийн Баярхүү а.х.а
    43. Дамбын Тангад а.х.а
    44. Бэгзийн Мижидсүрэн а.х.а
    45. Эрдэнэбилэгийн Ууганбаяр а.х.а
    46. Бүрнээгийн Баянмөнх а.х.а
    47. Батчулууны Хашбат а.а
    48. Хүрэлбаатарын Оргилболд а.а
    49. Нямпүрэвийн Батсайхан а.а
    50. Балдиржамцын Тайван а.а
    51. Баатарпүрэвийн Ганбаатар а.а
    52. Лхангаажавын Цээсүрэн а.а
    53. Мөнхтуяагийн Батцэнгэл а.а
    54. Навааны Хүрэлсүх а.а
    55. Доржхандын Хүдэрбулга а.а
    56. Шараагийн Мөнх-Од а.а
    57. Батсүхийн Зоригтбаатар а.а
    58. Батсүхийн Батдорж а.а
    59. Батбаярын Бат-Амгалан а.а
    60. Пүрвээгийн Өсөхбаатар а.а
    61. Чулуунтөмөрийн Энхмөнх а.а
    62. Энхтөрийн Баасанжав а.а
    63. Пүрэвжавын Мөнхбат а.а
    64. Ганцогтын Бадрах а.а
    65. Балжиннямын Мөнх-Эрдэнэ а.а
    66. Мальшийн Еркебулан а.а
    67. Шархүүгийн Пүрэвгарьд а.а
    68. Цэрэнбатын Сандагдорж а.а
    69. Нэргүйбаярын Эрдэнэчулуун а.а
    70. Пүрэвсүрэнгийн Иххантай а.а
    71. Батсугарын Зоригтбаатар а.а
    72. Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ а.а
    73. Тогтохмэндийн Сайханжаргал а.а
    74. Чинзоригийн Эрдэнэсайхан а.а
    75. Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ а.а
    76. Болдбаатарын Доржсүрэн а.а
    77. Мядагмаагийн Адъяахүү а.а
    78. Хүрэлбаатарын Батбаяр а.а
    79. Ганболдын Төрмөнх а.а
    80. Төрмөнхийн Дүгэрдорж ц.а
    81. Цэвээнпүрэвийн Адъяа а.а
    82. Даваасүрэнгийн Аззаяа а.а
    83. Цэрэндоржийн Ганбат а.а
    84. Хутагийн Цогтгэрэл а.а
    85. Хэвэлхүүгийн Энхчулуун а.а
    86. Энх-Амгалангийн Ариунбуян а.а
    87. Цэрэгбаатарын Эрхэмбаяр а.а
    88. Бямбадоржийн Батдорж а.а
    89. Ганзоригийн Жамбалдорж ц.а
    90. Батжаргалын Чинбат а.а
    91. Жаргалсайханы Алтаншагай а.а
    92. Гүрзулын Ганцоож а.а
    93. Чойжилсүрэнгийн Мөнхтогтох а.а
    94. Доржготовын Батбаатар а.а
    95. Батжаргалын Лхагвадорж а.а
    96. Пүрэвдоржийн Эрхэмжаргал а.а.... нарын 128 бөх зодоглосон.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button