Нийгэм мэдээ
22-н товчооны замыг Найрамдлын замтай холбох зураг төслийг ₮180 саяар хийлгэнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 22-н товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарцын зураг төслийн тендерийг энэ сарын 15-ны өдөр зарлажээ.

Тус тендерийг Нийслэлийн замын хөгжлийн газраас захиалж, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм. 22-н товчооны замыг Найрамдлын замтай холбох зураг төслийн тендерийг ₮180 саяын төсөвт өртөгтэй байхаар нээлттэй заралсан бөгөөд тендерт материал ирүүлэх хугацаа ирэх сарын 6-ны 10:30 цаг хүртэл үргэлжлэх аж.
22 товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц барьж холбосноор замын ачаалал тодорхой хувиар буурч түгжрэлийг буруулахад хувь нэмэртэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
товчооны замаас тахилт, тахилтаас орбитын зам, улмаар найрамдлын зуслангийн замтай нийлдэг шд, тэнд тийм ч их түгжрээ байдаггүй л юм. уул нүхлэх дадлага маягийн ажил хийж ард түмний татварыг үргүй үнэхээр шийдэждээ янз нь. зураг нь 180 сая юм чинь хийх нь 180 тэрбум болох байх л даа
Ямар ч ач холбогдолгүй зам яриаад явчихлаа!! Ккк Мөнгө хусахнээ!!! Харин мөнгө хусах гээд байгаа бол Наймдал Тахилтын замаа цааш нь давуулаад Дархны замтай холбочих!!! Морингийн давааны замаа баруун аймгийн салдаг тойрогтой холбчих чаддаг юм бол!!!
Тахилтын замыг 2 эгнээ болгож 22луу гарах бусад зам жишээ нь толгойтоос орбитын тойргын замыг өргөн болговол хөдөлгөөний ачаалал буурах байхдаа түүнээс биш тахилт бол цул түгжрээ болсон
Энэ бол төлөвлөсөн ажил хүн болгон амьдардаг газар хамаатан садангуудаа явав замаа ииш нь зам барь тийш нь зам холбо гд байвал ямар ч утгагүй хот төлөвлөлтийн ажлыг огт мэдэхгүй ОРКУУД хөдөөнөөс хотруу орж идчихээд дураараа юм ярихаа боль бас ажил хийж буй хүнийг хараа нь доромжлоно