Нийгэм мэдээ
Т.Энхжин чөлөөх бөхийн ДАШТ-ий 82 дахь медалийг Монголдоо авчирлаа

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга Эллен Килтийг 4:2-оор ялсанаар хүрэл медаль хүртлээ. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн гурав дахь медальтан болж байна.

Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 82 дахь медаль, 46 дахь хүрэл медаль болов.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе! Гэхдээ ингэж орилж хашгирч унагаасан бөхөө дээрэлхэж байгаа юм шиг ааш авир гаргадаг нь шал тэнэг харагдаж байна. Даруу бай, өнөөдөр чи энэ бөхийг дараагийн тэмцээнд дахиж барилдаад ялах эсэх чинь тодорхойгүй байхад битгий ингэж тэнэгт, багш дасгалжуулагч нь хэлдэггүй юм уу.
Баяр хүргэе, амжилт хүсье