Б.Бямбадорж 22 настайд тавьсан зорилгоо биелүүлж, нийгэмд эерэгийг түгээж явна

Сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж хамгийн сүүлд Японы нүдний эмч нарыг урьж авчран, 1000 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийлгэсэн.
Мөн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн 31 машиныг Монголын эмнэлгүүдэд хандивласан билээ.
Сүмогийн дэвжээнд аваргалж, азаргалсан монголчууд зодог тайлсан хойноо үйл мөр нь олон янзаар хэлэлцэгддэг. Үргэлж олны анхаарлын төвд явдаг, сайнаар биш саараар хэлэгдэх нь цөөнгүй бий. Харин Харүмафүжи Д.Бямбадорж даруухан мөртлөө үйл хэрэг нь олон нийтэд ил болох бүрдээ эерэгийг, хүндэтгэл хайрыг түгээж байна.
Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд 22 настай үеийн дурсамж нь үнэтэй. Тэгэхэд аав нь Өвөрхангай аймгийн ойролцоо автомашины осолд орж, тэнгэр болсон аж.
Хээр осолдсон учир замын унаа олж эмнэлэг бараадтал ихээхэн хугацаа алдсан явдал 22 настай Д.Бямбадоржийг гүн эмзэглүүлжээ.
Тэрбээр "Тэгэхэд би ид барилдаж байсан. Хэрэв Японых шиг, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин байсан бол аавыг аврах байсан даа гэж боддог. Ингээд л 2007 оноос хойш, над шиг ийм байдалд хүмүүс битгий ороосой, нэг ч гэсэн хүний амь аврагдаасай гэж бодоод эх орныхоо эрүүл мэндийн салбарт түргэний машин хандивлах болсон" гэж ярьжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ сайн хүн гэж боддог
Маш эёрэг сэтгэлгээтэй аварга шүү,Бямбадорж аварга.их таахалздаг Аса хэмээх новш хулгай луйвар хийж ард түмний хөрөнгөөр тоглож нэг ч удаа сайн үйлс хийгээгүйдээ ичих болов уу???
мундаг, эдний сургууль төгссөн хүүхдүүд голдуу гадаадад сурах болзол хангаад сайн яваа. Үнэхүү сэтгэл сайтай залууд баяр хүргэе.
Ингэж ингэж байснаа бас гишүүн болно гэж тэнэгтэхвий л гэж айдаг болж
Энэ залуу чинь харин их онгироо савсагнуур биш хүн юм билээ
Nuursnii teevriin nuuts ezen hichneen ch mashintai yum bgaa, ab ene 2 nuurseer budagdsan 2 doo
Нилээн хэдэн жилийн өмнө хэлгүй дүлий хүмүүсийг бага цалинтай ажиллуулж, улмаар хийлгэсэн гар урлалын эд зүйлсээ японд зардаг байсан. Одоо нээх мундаг хүн болоод бна уу. Улсад хэдэн төгрөгний татвар төлсөн, ажиллагсдадаа хэдэн төгрөгний цалин хөлс өгч байгаа юм. Нэг л их машин энэ тэр өгч рекламдах ..................... итгэхгүй бнаа