Зураг нь дэлгэгдсэн Г, Н нарыг хохирогч байх боломжгүй гэж үзээд прокурорт буцаав

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2025.09.17/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болж, шүүгч хэргийг дахин прокурорт буцаахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн ээжийн дэлгэсэн зураг дээрх эрэгтэй, эмэгтэй хоёрыг хохирогч гэж тодорхойлсон нь үнэнд нийцэхгүй байна гэж үзсэн. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болсон юм. Мөн хэргийн материалыг амь хохирогчийн өмгөөлөгчид танилцаагүй нь ноцтой зөрчил гэж үзэв.
Энэ тухай хохирогчийн өмгөөлөгч,
"Бид шүүхэд хандаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлт өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтээ "нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хий, хэрэгт байгаа үйл баримтыг хууль зүйн хувьд дүгнэлт хий, хэргийн оролцогчийн эрхийг ханга" гэсэн үндэслэлээр гаргасан. Хэргийн оролцогчид уг нь өмгөөлөгч миний бие ордог. Гэтэл надад хэргийн материал танилцуулаагүй. Тийм учраас би үүн дээр гомдол гаргасан. Өнөөдөр бидний хүссэн үр дүн гарсан гэж бодож байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар боллоо. Залруулаад, зөвтгөөд ирэх байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл цацагдсан зураг дээрх эрэгтэй, эмэгтэй хоёрыг хохирогч байх боломжгүй гэж бид үзсэн. Тиймээс дахин шалгахаар мөрдөн байцаалтад буцаалаа" гэсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР Л БОЛДОГ БОЛ ЭМЭГТЭЙГИЙ НЬ ХОРИГДЛУУДАД ЭРЭГТЭЙГИЙ НЬ ЛУУСАНГИЙН МААНУУДАД ӨГЧИХ ЮМСАН.ЁС БУСААР ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ЭДГЭЭР ХҮМҮҮСТЭЙ ЮУНД НЬ ЁСОРХООД БАЙГААН ЛАЛАРУУДЫГ
Цааз хэрэгтэйг бүх баримт, хандлага, актууд харуулаад байгаа юм даа
Ил байгаа алуурчдыг хохирогч болгосон хүнийг шалга