Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны нэрэмжит “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтгэн” шалгаруулна

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны нэрэмжит “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтгэн” шагнал дөрөв дэх жилдээ зарлагдлаа.
Хөлбөмбөгийг дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж алдаршуулах, хүүхэд багачууд, иргэдийн хүсэл зоригийг дэмжихэд зорилготой тус шагналыг “Эрдэнэбатын Балжинням сан” ТББ-ын зүгээс жил бүр уламжлал болгон гардуулахаар болжээ.
“Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн” шагналыг хөлбөмбөгийн спортын хөгжлийн төлөө тухайн жилд санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хувь нэмрийг үнэлж шилжин явах цом, нэг сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулах юм байна.
Тус шагналд Монгол Улсын иргэн бүр нэр дэвших нээлттэй бөгөөд нас, хүйс, боловсрол харгалзахгүй ажээ. Шагналд нэр дэвшигчийн материалыг энэ сарын 30 өдрийг дуустал хүлээн авах юм. Шагналын материалд хувь хүний анкет, шагналын тодорхойлолт хоёр байх бөгөөд ЭНД ДАРЖ, анкетаа бөглөн хавсралт материалыг илгээх боломжтой ажээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЭГХЭН САЯ ТӨГРӨГ ТЭГСЭНЭЭ ШИЛЖИН ЯВАХ ЦОМТОЙ, ИЙМ МЯА ЮМАНД АНКЕТАА ЯВУУЛЖ БАЙДАГ ХАР ЗАЛХУУ БАЙГАА ДАА
САН МАН БАЙГУУЛЧААД АРАЙ ГУРАЙ БИШҮҮ