Нийгэм мэдээ

“THE MONGOLZ” баг үндэсний бичгээр эсээ бичих уралдаан зарлажээ

CS2-ын дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдэх “The MongolZ” багийн уриа үг нь "шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч"-ийг илэрхийлдэг. Тиймээс тус уриа үгтэй холбогдуулан үндэсний бичгээр эсээ бичих уралдаан зарлагджээ.

Уг уралдааны материалыг энэ сарын 20-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авах бөгөөд үгийн тоо 100-аас дээш байх шаардлагатай аж.

Мөн эсээ бичлэгийн нийтлэг загварыг баримталж А4, А3 цаасан дээр хар өнгийн үзгэн балаар үндэсний бичгийн хичээнгүй тигээр гараар бичих юм.

Оролцогчдын бүтээлдээ хувийн мэдээллээ тодорхой бичиж, эсээний зургийг өндөр нягтаршилтай дарж, “The MongolZ” багийн DISCORD сервер хаяг руу илгээх боломжтой.

Тэмцээний тэргүүн байрын шагнал :

  1. ERKHI MERGEN JERSEY
  2. ERKHI MERGEN STICKER
  3. DISCORD NITRO
  4. THE MONGOLZ DISCORD SERVER 7,000 XP
  5. Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE

Дэд байрын шагнал :

  1. DISCORD NITRO
  2. THE MONGOLZ DISCORD SERVER 5,000 XP
  3. Нэг сарын хугацаатай  WARCHIEF ROLE

Гутгаар байрын шагнал :

  1. discord nitro
  2. the mongolz discord server 3,000 xp
  3. Нэг сарын хугацаатай WARCHIEF ROL зэргээр тус тус шагнаж урамшуулах юм.

Нэмэлтээр дурдахад, "The MongolZ" багийнхан өөрсдийн жерсигээ "Austin major 2025" тэмцээний үеэр шинэчилж, тамирчдынхаа нэрийг монгол бичгээр бичиж, өөрчилсөн. Энэхүү шинэчлэлт нь монголчууд төдийгүй бусад улсын баг тамирчид, үзэгч фенүүдийн анхаарлыг ихэд татсан.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар зэвүүн байна аа гоё гоё амжилт хүүхдүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button