"ЦДҮС" ТӨХК-ийн ажилтан ажлын байран дээрээ тогонд цохиулж, нас баржээ
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилтан ажлын байран дээрээ тогонд цохиулж нас барсныг зүрхний шигдээсээр нас барсан болгож өөрчилжээ.
Тодруулбал, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Ц.М энэ сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ машинтайгаа тогонд цохиулж, улмаар амь насаа алдсан хэрэг гарчээ.
Хэргийн газар цагдаагийн байгууллагаас ажилласан байна. Мөн есдүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймгаас шүүх шинжилгээний баг цогцост задлан шинжилгээ хийхээр Сайхан суманд очжээ. Задлан шинжилгээний дараа эмч нар ар гэрийнхэнд нь эхний байдлаар зүрх нь хаагдсан гэх дүгнэлт танилцуулсан байна.
Тиймд амь хохирогчийн эхнэр “Тогонд цохиулсан хүнийг зүрхний шигдээсээр нас барсан болгосонд гомдолтой байна” хэмээн хэвлэлд хандаад байна.
Харин дээрх хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Есдүгээр сарын 16-нд энэ талаарх дуудлага мэдээлэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна" гэлээ.
Д.ЦЭГЦ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран сайхан залуу. Монголын цахилгаан станцын аль ч салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлаас сэргийлэх орчин алгаа. Чойжилсүрэн гэж нэг хувьсгалын мөнгөөр хувиараа балгас барьсан луйварчин огцрооч.
Бузар алуурчин чойжилсүрэн нянбаатар гд новшнууд үхлийн муугаар тарчилж зовж үхээсэй үхсэн хойно нь эрлэг там нь хүлээж авна биз
Олон хүний амь нас авч бгаа бузар алуурчин чойжилсүрэн шудрага ёс тогтож бүх насаараа хатуу шоронд ялаа эдлээсэй эсвэл цааз өөр ял бхгүй
Эвий минь залуухан хүн бнашд харамсалтай гүн эмэгнэл илэрхиилье????????????????????????
Тог гэж юу байдаг юм