Нийгэм мэдээ

Ослоор 8 сартай нярай эндэж, 4-6 настай 2 хүүхэд, нэг том хүн гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 29-ний өдрийн 16.50 цагт “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ талаар ТЦА-аас "Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад, Урьдчилсан байдлаар Toyota prius маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай 2 хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button