"Чоно үүр шөнөөр ирдэг" кино шилдэг баримтат киногоор шалгарлаа

Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night - Чоно үүр шөнөөр ирдэг киног 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлээд байгаа билээ.
Энэ кино нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл маань уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүх юм.

Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн Чоно үүр шөнөөр ирдэг Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ.
Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл өрсөлдсөн юм.
Д.ЦЭГЦ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гцжжохрхнээшнүг