НИЙГЭМНийгэм мэдээ

Өгий нуурын загас ихтэй хэсэгт моторт завь оруулахгүй байх хөвүүр байршуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны таван төсөл хэрэгжүүлж байгаа нь Хөвсгөл нуур, Ганга нуур, Хэрлэн гол, Өгий нуур, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буй Бумбат рашаан юм.

Энэ хүрээнд Өгий нуурын ёроолд байгаа их хэмжээний загасны торыг гаргаж бүрэн цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж буй. Мөн Ганга нуурыг хамгаалж 16 км хашаа татаж экосистемийг нь сэргээсэн сайн жишиг ажлыг Өгий нуур дээр хэрэгжүүлж ус намагтай хэсгийг хамгаалж 10км хашаа татаж дууслаа. Ингэснээр Өгий нуурт ирэх 250 орчим төрөл зүйлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдсан.

Мөн Өгий нуурт 19 завь усан замын тээвэр хийдэг. Тиймээс Өгий нуурын загас ихтэй баруун хэсэгт моторт завь оруулахгүй байх хязгаарлалтын хөвүүрийг байршуулжээ. Ингэснээр Өгий нуурын загасны амьдрах, үржих таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button