Улс төрийн мэдээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд ирүүлсэн өргөдлийг 98.7 хувьтай шийдвэрлэлээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2024 онд иргэд, алба хаагчдаас нийт 7,887 өргөдөл, гомдол ирснээс 7,788 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, хэрэгжилт 98.7 хувьтай байна.

Өргөдлийг агуулгаар нь ангилбал:

  1. Нийгмийн хамгааллын асуудлаар      3,743  буюу 47,5 хувь;
  2. Ажлын байртай холбоотой асуудлаар      2,796  буюу 35,4 хувь;
  3. Гадаад, дотоодын их, дээд сургууль, академи, дамжааны сонгон шалгаруулалтад хамрагдах болон суралцахыг хүссэн асуудлаар 378 буюу 4,8 хувь;
  4. Бусад 970 буюу 12,3 хувийг тус тус эзэлж байна.

Ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн дийлэнх буюу 82,9 хувийг цэргийн алба хаагчид, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл болон чөлөөнд байгаа иргэд, одоо ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдаас ирүүлсэн ажлын байр, нийгмийн хамгааллын асуудлаар хандсан өргөдөл эзэлж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button