ЭТТ дахь MCS-ийн "Бүрэн эрхэт төлөөлөгч"
ЭТТ ба "Эрдэнэт" үйлдвэр бол хэзээд ч төрийн эрх барьж буй намын эрх ашгийн гол цэг болсоор ирсэн. Ерөнхий зүй тогтлоороо "Эрдэнэт" үйлдвэрт үе үеийн Ерөнхийлөгч нар давуу эрх эдэлсээр ирсэн жишиг байна. Үүнээс ЭТТ илүү эрх барьж буй намын нөлөө өндөр байдаг. Харин энэ удаагийн Засгийн газрын үед MCS-ээс ЭТТ илүү түлхүү амбицлах болов.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ЭТТ дээр Ж.Ганбат БЭТ-өөр очиж, Сангийн яамны фракц, Хэнтийнхэн илүү хүчтэй байв. Үүнийг нь задлах нэрээр АТГ-аас өнгөрсөн хавар комиссаруудыг хэд хэдэн албан тушаалд томилсон. Тэд нь зөрүүлээд, ЭТТ-н худалдан авалтыг АТГ-ынхны сэжмээр тэр чигт нь бүрхсэн гэх ярианд ороод, буцацгаасан юм.
Зөрүүлээд, Г.Занданшатарын Засгийн газар бүрдээд удаагүй байхад Л.Энх-Амгалан өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Нацагдоржийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилуулсан. Улмаар 2025 оны аравдугаар сард Ц.Нацагдоржийг ЭТТ-н ТУЗ-ийн даргаар томилуулж амжсан юм.
Л.Энх-Амгалан MCS-ийг Ухаа худаг, Баруун наран ордуудын өгөөжийн 60 хүртэлх хувиа төрд зарцуулах хэлцэлд хүрсэн талаар албан ёсоор зарлахын өмнөхөн жигтэйхэн идэвхтэй улс төрийн тоглолт хийж эрчимжсэн.
Харин нөгөө талд Ц.Нацагдоржийн үеийн залуусаас бүрдсэн шинэ маягийн MCS төлөөлөл бүхий фракци Г.Занданшатарын ажлын алба, гарын ойр зуурт хөлөө засахад ихээхэн анхаарцгаав. Цаашдаа хоёрын хоёр ордынхаа 60 хувийн өгөөжийг төрд тушаана гэдгээ зарласан Ж.Оджаргалд ЭТТ-д нүд чих хэрэгтэй.
Мөнхүү “MCS”-ийн нүүрсийг олборлодог компанийн гүйцэтгэх захирал асан Г.Дамдиннямыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар, хөшигний ард хаврын жагсаалыг зохион байгуулсан гэгдсэн Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар, Баянхонгор аймгийн засаг дарга асан Д.Мөнхсайханыг МАН руу татах зэргээр томилгоонуудад ихээхэн анхаарч ажилласан нь харагдана.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд бидэнд бол ЭТТ ашигтай байна уу алдагдалтай байна уу гэдэг нь ойлгомжгүй харин хэдхэн хүн л ашиг хүртдэг юм шиг харагддаг нь бухимдал төрүүлж байна
Төрийн өмчийн компаниуд ард түмнийх байх ёстой байтал хувийн сонирхлын талбар болчихсон нь хамгийн гунигтай
ЭТТ Эрдэнэт хоёр энгийн иргэдийн биш эрх мэдэлтнүүдийн тоглоом болчихсон нь харамсалтай
Minii bodloor ene buh tom tom tomilgoo bol ard ni business ashig baidag ni ilt baigaa shuu dee ene bol sanamsargui davhtsal bish
Ene bol zugeer neg saidiin shiidver bish ard ni tom tom group baigaagiin tod jishee
Баялгийн сан ярина гэдэг сайхан ч бодит байдал дээр хэн хэн нь өөртөө ашигтайгаар зохицуулж байгаа нь харагдаж байна
Minii bodloor MCS shig tom kompani uls turd heterhii ih noloolj baina ene bol ayultai shuu
Ene meteer tom kompaniud zasgiig udirdaj baival shudarga yos gej baihgui
Ene bol zugeer neg udaa garah medee bish olon jil davtagdaj baigaa systemiin asuudal shuu dee nam soligdoh buriid l neg company iluu davuu baidal avaad baidag ni unen
Эрдэнэт ЭТТ хоёрын тойрон дахь тэмцэл дуусахгүй юм байна даа хэн засаг барина тэр нь л өөрийнхөө хүмүүсийг чихдэг нь илт
Ene meteer company ba nam hoyor ni neg bolчихвол ulsiin baylag irgeded hurehgui ni todorhoi bolno shuu dee
Minii tanidag olon hun ene asuudliig yariad l залхаад itgehgui bolson ni sanamsargui zuil bish
ЭТТ дээр байнга л дуулиан шуугиан гарч байдаг нь дотроо ямар их зөрчил тэмцэлтэйг харуулж байна
Энгийн иргэд бидэнд бол нүүрсний ашиг хаашаа орж байгааг хэн ч тайлбарлаж өгдөггүй нь хамгийн бухимдалтай
Tanaih oyukagiin halaasnaas bichij bga chin hen ch harsan todorhoi bnoo odoo bolio argaa yadtsan yumbee hahahaa