Байнгын хорооны мэтгэлцээний дараах Туулын хурдны замын ажлын түр зогсолт

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах агуулгаарх хуулийн төслийн эхний гараа мэтгэлцээнээр дүүр өрнөв.
Нэг талд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгчид таалагдвал ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй байх алхам руу орлоо", "2027 оноос хойш Гүйцэтгэх засаглалаа Ерөнхийлөгч нь унагаад байх хэлбэрээс өөр замаар явах ёстой" зэргээр байр сууриа хатуу илэрхийлсэн.
Нөгөө талд, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар УИХ-ын гишүүдийг загнах, сүрдүүлэх биеийн хэлэмжээр хуулиа тайлбарласан нь олон нийтийн шүүмжийг хүлээхэд хүрсэн.
Үндсэндээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "үзэл баримтлалын хувьд" ороод ирэх ч хэлэлцэх эсэх дээрээ олонхын дэмжлэг авахгүй нь уу гэсэн уур амьсгал байнгын хорооны хуралдаанаас ажиглагдсан юм. Сөрөг хүчнээс Ч.Лодойсамбуу гишүүн "Ийм хуулийг парламентаараа хэлэлцэх хүртэл тулгалтад орсонд харамсаж байна" гэсэн байр суурь илэрхийлэв.
Өчигдөр үдээс хойш сошиал орчинд халуун сэдэв болсон уг хуулийн төслийн мэтгэлцээний дараа шөнийн 00:00 цагт БОУАӨЯ-наас хотын дарга Х.Нямбаатарын хэрэгжүүлж буй Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр гаргаснаа зарлав.
Шөнө дөлөөр, ажлын цаг дууссанаас даруй 6 цагийн дараа гаргасан албан мэдээндээ,
Нэг. Төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
Хоёр.Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн гэсэн агуулгуудыг онцолжээ.
Тэгэхээр хотын дарга Х.Нямбаатар тодорхой ажлын даалгавар биелүүлэх хүртлээ Туулын хурдын замын төслийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болов.
Даалгавруудаа биелүүллээ гэхэд улс төрийн хувьд уг ажлыг МАН-ын одоогийн эрх мэдлийг "базаж" буй хэсэг явуулах сонирхол байна уу гэдэг зөрчилтэй тулгарахаар харагдаж байна.
Ингэж хардах шалтгаан нь, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн мэтгэлцээн байнгын хороон дээр өрнөж, инстутиц нь шүүмжлэлд хүчтэй өртсөн өдөр Туулын хурдны замын ажлыг түр зогсоох шийдвэрийг салбар яам шөнө дөлөөр гаргачихсан явдал.
БОУАӨЯ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хойш даруй АН, МАН, ИЗНН дамжин сайд нь солигдсон, Ерөнхийлөгчийн инстутицийн нөлөө өндөр салбар юм.
Учир нь, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлдэг "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн" тэргүүтэй голлох бодлогуудыг уг яам хэрэгжүүлдэг билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ- гишүүд өргөсөн тангаргаасаа ухарч мэргэжлийн байгууллагуудын хийсэн тооцоо хяналтын байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж, худал мэдээлэлээр улс төржүүлж. СОНГОГЧИДОО ТҮГЖИРЧ ЯВУУЛАХААР ШИЙДЖЭЭ
Нийслэлийн сонгогчид хэн гэдэг УИХ-Н гишүүд туулын хурдны замыг зөвхөн улс төрийн шалтгаанаар эсэргүүцээд байгааг анхаарч дараагийн сонгуулиар хариуцлага тооцоорой
Тиймээ Энэ Сандаг Очир сайдыг ажил хий гэж сайд болгосон баймаар Гэтэл сайд болоод хийж буй анхны ажил нь хотыг түгжрэлтэй баылгах Бүтээн байгуулалтын ажлыг жадлан зогсоох байсым гэжүү Харамсалтай баына
Улс төржилт өш хонзонгоо улс орныхоо хөгжлөөс хол байгал даа. Байнга ингэж төслүүдээ гацаагаад байх юм бол сүүлдээ юм хийчих гэсэн зоригтой хүн ч гарч ирэхгүй болно. Болилдоо чи Хүрэлсүхээ
Төслийн ажлыг нэг өдрөөр зогсоох ч маш их хортой шүү. Дулааны улиралд л ажлаа сайн хийх хэрэгтэй байа. Одоо удахгүй бороо орж, ус нэмэгдэж магадгүй, гол үерлэвэл хамаг ажил саатаж бас цаг алдах магадлал бий. 2013 онд төслийн урьдчилсан 2025 онд нарийвчилсан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн. Төслийг УИХ-аар хэдэ хэдэн удаа хэлэлцэж дэмжсэн байдаг шүү
Эрээнийг баруун аймагтай холбосон замыг УБ-аар дайруулах шаардлагагүй. Хотын түгжрэлд нөлөөдөхгүй нь тэнэг хүнд ч тодорхой энэ замын хэд дахин өндөр өртөгтэй ажлыг ТАГ ЗОГСООХ НЬ ЗӨВ !
Bogd uuliin urduur yavuulaad l bolooshd te
Хотын хойгуур, Дундуур давхар замууд хэрэгтэй байна. Төмөр замаа давхарла, Төв замаа давхарла. Заавал Туул голыг сүйтгэж, 1,7 сая хүнийг усгүй болгох гэж дайраад хэрэггүй. Нямбаатар огцор хариуцлагаа хүлээ
Байгалыг нь аль болох хамгаалж юмаа хийх ёстой гэдгийн сайн ойлгуулах ёстой
хамаг ажлыг гацаагаад нь Хүүк боловоо
УИХ нь явж байгаа төслөө гацаагаад байхаар улс орон хөгжих үү. МАН хотын даргаа сонгох гэж л энэ шүү дээ. Даанч хармасмаар юмаа.
Хийлгүүлээчээ муусайн тэнэгүүдээ
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар
ЗА МАНАЙХААН 1 р ТОМ АХЫН ОРУУЛСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГААХ НЬ ТА НАРТ МУУ ШҮҮ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНД ЕРӨНХИЙЛӨГЧ ПАРЛАМЕНТАА БАЗДАГ ИЙМ ЖИШИГ ИХ ХОВОР ҮЗЭГДЭЛ.ОХУ н ТӨРИЙН ДУМД ПУТИН АГАА ЗҮГЭЭР Л САНАЛАА ХЭЛДЭГ ТЭРИЙГ НЬ ОЛОН ТАЛААС НЬ СУДЛАЖ ҮЗЭЭД ШИЙДДЭГ.НЯМБААТАРЫН ХУВЬД УЛСААСАА ТОМ ТОЛГОЙТОЙ ХОТЫН ДАРГА ИХ Л ПЭЭДГЭР ЛАЛАРУУДАА НАМАЙГ АЛЧИХАА ТЭГЭЭД ЭНЭ ТӨСӨЛӨӨ ЗОГСОО ГЭЖ ОРИЛООД БАЙСАН ЯАВ ХӨГШӨӨН ХАД МӨРГӨВ ҮҮ? ГЭЦҮҮ ДЭЭ ХАМАА.МОНГОЛ УЛС ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ УЛС ОРОН ГЭДГИЙГ ЧАМД САНУУЛЖ БАЙНА.БИ ЧАМД ЗӨВЛӨЖ ХЭЛЭХЭД ОДОО БОКСЫН РИНГЭНЭЭС БУУХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ МАНАЙ АЙМАГТ ХҮРЭЭД ИРЭЭ МИНИЙ ТУСЛАХ МАЛЧНААР АЖИЛЛА ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЭЛДЭВ ХЭРҮҮЛ ТЭМЦЛЭЭС ХОЛ ӨДӨРЖИН ХОНЬ МАЛ ХАРИУЛААД.ЯВАХ НЬ ЧАМД АМАР ШҮҮ.
Битгий саад болоод байл даа. Бүтээн байгуулалт хурдан явмаар байна
Yagaad ene CHOTGORiin zurag tavisan???
Ene l###r iig hurdan impeach hiigeechee
Яагаад бүр биш түр гэж заль байхаа
Түр гэдэг чинь мартахаар нь хий л гэсэн үгшд
Харамсалтай байна улс эх оронд ургаштай явж байгаа ажиллаа зогсоодог ямар шаардлага байна. Энэ нь Хүрэлсүх Оюунэрдэнэ хоёрын хооронд болсон асуудал Улс орны хөгжилд саад тушаа болж ганцаах нь тийм зохимжтой гэж,Хүрэлсүх үзэж байгаа бол яаралтай огцруулах хэрэгтэй!!!
Замаа тавихгүй бол 2028 онд нялга шаалгуулаад гудамжинд гарна МАН
Нянбаатарыг огцруулвал ТҮЦ - г маань эргүүлэж тавьж болно гэсэнд маш их баярлалаа!!! Та бүхний Нямбаатарыг огцруулах тэмцэлийг тал бүрээр дэмжиж байгаа шүү! Амжилт хүсье!!!
Ерөнхийлөгчөөс эхлээд ЕС УИХ-ын дарга нар нь энэ хотын түгжрэлийг бууруулах зорилгоор баригдаж буй туулын хурдны замын ажлыг жадлан зогсоосон Сандагочир сайдын шийдвэрийг цуцлуулахгүй бол энэ томчуудыг цагдаагийн хамгаалалттайгаар энгийн ард түмний машины хөдөлгөөнийг хааж зонсоож байгаад явуулдгийг эсэргүйцэх хэрэгтэй байх Тэд бас түгжрэлд яваглдаа Ойлгож юуны магад
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Оюунэрдэнэ гэдэг энэ этгээд улс орныг урагшлуулах биш, уруудуулан доройтуулж үймээн самуун дэгдээх үхээрийн даалгавартай урвагч этгээд бололтой.
Сандагочир гэж салга амьтан хүртэл сайд болох гэж...
Энэ хоёр Энхболдыг хотын дарга байхад өрөөнийх нь үүдийг сахиж өмдөө товчилж сурснаа таг мартаж дээ. Цаг нь болохоор цадиггүй хуншгүй авирынхаа шанг хүртэнэ дээ.
Хурдны зам улс төрийн золиос болох ёсгүй. Хяналттай, хариуцлагатай, зөв хэрэгжих нь чухал.
Тэмцэгчдэд баатар цол шууд өг
Ёстой пязда юмаа. Улс төржсөөр байгаад нэг ч алхам урагшилахгүй хогийн гарууд. Энэ улс eр нь сөнөвөл таарна