Хантер Байден Эрик болон Доналд Трамп Жуниорыг тулаанд дуудав
АНУ үүсгэн байгуулагдсан 250 жилийн ойн баяр энэ жил тохионо. Тэгвэл америкчууд энэ түүхэн ойгоороо нэгэн сонирхолтой тулаан харж магадгүй боллоо. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены хүү Хантер Байден Доналд Трампын хүү нар болох Эрик болон Доналд Трамп Жуниорыг тулаанд дууджээ.
Хантер хэлснээр улс төрийн зүүний үзэлтэй сошиал идэвхтэн Эндрю Каллаган түүн рүү залгаж, тулааныг зохион байгуулах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн аж. Эндрю Instagram дээр нийтэлсэн бичлэгээс харвал Хантер “Үнэхээр тулалдах болгоод бүтээж чадвал оролцоно гэдгээ би хэлсэн” гэсэн юм.
Цагаан ордон болон Трампын компани үүнд хариу өгөөгүй аж. АНУ-д олны танил хүмүүс маргахдаа нэгнээ тулаанд дууддаг хачирхалтай соёл дэлгэрсэн. Жишээлбэл тэрбумтан Илон Маск, Марк Зукерберг нар 2023 онд маргахдаа тулалдана гэж байсан ч тэр нь боллоогүй.
Одоогийн байдлаар Хантер Эрик эсвэл Доналдын аль нэгэнтэй тулалдах эсэх тодорхойгүй байна. Харин Цагаан ордон үүнтэй ижил арга хэмжээ улс тунхагласны 250 жилийн ойн баяраар зохион байгуулах гэж байгаа юм. Тодруулбал зургаадугаар сарын 14-нд Цагаан ордонд UFС-гийн тулаанчид тулалдах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.