УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Фото: Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 78 хувийн ирцтэй эхэллээ
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө өглөө 10.00 цагт товлогдсон байсан ч 14.00 цаг хүртэл хойшилж, 15.00 цагт албан ёсоор эхэллээ.
Хуралдааныг Хотын дарга асан Х.Нямбаатар удирдаж явуулахаар байгаа юм. Одоогийн байдлаар МАН-ын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэр идэвхитэй яригдаж байна. Хурал 78 хувийн ирцтэйгээр эхэлж МАН-ын УЗ-өөс гарсан шийдвэрийг танилцууллаа.
Харин маргааш буюу мягмар гарагийн 11.00 цагаас НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх товтой буй билээ.
Процессыг бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатарыг нийслэлийн иргэд дэмжиж бна.
НЯМБААТАР АЖЛАА ХИЙХ ЁСТОЙ. ХОТЫН ИРГЭД НЯМБААТАРЫН БАГИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГСӨН
Нямбааг буцааж томилоо