Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчид намаас нь дэвшихээ мэдэгдсэн С.Молор-Эрдэнийг 1 сар цагдан хорихоор болоход ИЗНН дуугарсангүй

С.Молор-Эрдэнийг 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар буруутгаж, мөрдөн шалгаж байна. Өчигдөр түүнийг 1 сарын хугацаатайгаар хорих шийдвэрийг Дүүргийн эрүү, иргэний анхан шатны шүүхээс гаргачихсан.

С.Молор-Эрдэнийг цагдан хорих болсон шалтгаан нь, нэг талаас түүний жилийн өмнө "Томокогийн найз" нэртэй подкастад орох үеэрээ Монголын түүх, Чингис хааны тухай ярьсан агуулгатай холбоотой байв. Нөгөө талаас харвал, тэрбээр саяхан ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөхөө зарласан явдал байв.

Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөхөө мэдэгдсэн хэд хэдэн хүн бий. АН-аас Н.Алтанхуяг, С.Ганбаатар ИЗНН-аас Б.Батбаатар, С.Молор-Эрдэнэ. Эдгээр хүмүүсээс Н.Алтанхуягийн холбогдсон Хөгжлийн банкны хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж, сүүлд анхан шатны шүүхийн цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин С.Ганбаатарыг АТГ-аас өнгөрсөн жилээс эхлүүлэн шалгаж байгаа, мөрдөн шалгах процесс өрнөж буй. Мөн Б.Батбаатарыг намынх нь нөхөд АТГ-т шалгуулахаар хандчихсан. Одоо С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 19.9 Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйлчлэлээр, нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчхаад байна.

Ардчилсан намынхан гэхэд З.Энхболдоо хоёр жилийн ял сонсоход, Н.Алтанхуягийн гурван шатны шүүхээр цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгоход "шүүхийн хонгилоор чирж болохгүй" хэмээн олноороо дуугарч байв.

Гэтэл Дээд шүүхэд дөрвөн удаа хандаж байж дүрмээ арайхийн батлуулсан ИЗНН-ынхан дув дуугүй, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөнө гэж мэдэгдсэн хоёр хүнээ шалгуулаад сууж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button