УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын УЗ ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ

Танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр Н.Учрал оруулж ирж, 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Г.Тэмүүлэн бол УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож буй. "Эрдэнэт” үйлдвэрийг алдарт Жастын Ш.Батхүүгийн хувийн бизнесийн барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн Ч.Ганзоригийн хүү. Тэрбээр МАН доторх НАМЗХ-гоор холбогдож, Н.Номтойбаяртай эдүгээ ч ойр яваа УИХ-ын гишүүн юм. Өмнөх Засгийн газрууд бүрдэхэд Г.Тэмүүлэн Сангийн сайд болох амбицтай байсан ч дэмжлэг авч чадаагүй байсан юм.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас нэг баяны тэнэг хүү