Улс төрийн мэдээ

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох чуулганы ирц хүрэх үү

Өнөөдрийн чуулган, байнгын хорооны хуралдаанд АН бүлгээрээ оролцохгүй тухайгаа мэдэгдсэн. МАН-ын 30-ийн тал ч орохгүй гэх мэдээлэл байна. Угтаа УИХ-ын чуулган хуралдахын тулд нийт гишүүдийн 50-иас дээш хувь буюу хамгийн багадаа 64 гишүүн ирцээ бүртгүүлэх шаардлагатай.

Нэг үгээр хэлбэл, АН-ын 42, МАН-ын 30 гишүүн хуралдаандаа оролцохгүй бол гэвэл өнөөдөр чуулган хуралдахгүй.

Өнөөдрийн чуулган 14.00 цагаас эхэлж, нийт таван асуудлыг хэлэлцэх товтой. Асуудлын нэгт С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилохоор байна.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилох тухай захирамжид гарын үсэг зурна. Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөснөөс сайдын бүрэн эрх нь албан ёсоор хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

Үүний дараа Г.Тэмүүлэнгийн хашиж байсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын суудалд хэн суух агуулга яригдана.

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

аханбүргэд тэмүүлэн 30 дотроо гэж ойлгосон үгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button