МАН-ын хагарлыг хэлэлцэх бага хурлын тов тодорхойгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 14.00 цагт зарлан, ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар ажлын цаг дууслаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хуралдуулахаар товлосон байсан чуулган ч хойшилж, ирэх даваа, мягмар гарагт шилжлээ.
АН-ын 42 гишүүн цөм завсарлагааны гурван хоногоо дуустал ямар нэгэн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй болохоо зарлачихсан. Харин МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирцээ бүртгүүлжээ. Ирээгүй 24 гишүүнийг нэрлэвэл, 16 нь 30-ийн тал, долоо нь 38-ын талынхан байв.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-ын бүлэгт 38, 30 гэсэн хуваагдал байхгүй. Ажил төрлөө өгсөндөө гоморхсон, улстөрч хоорондын харилцаатай холбоотойгоор 10 гаруй гишүүд эсрэг байх шиг байна. Намын удирдлагын зүгээс болон Хяналтын хорооноос биечлэн уулзаж, ойлголцох тал дээр ажиллаж байна. Засгийн газрыг огцруулах тухай ярьсан гишүүнийг МАН-аас хөөнө" гэж мэдэгдсэн юм. Гэвч хуваагдал хэвээр буйг чуулганы ирц харууллаа.
Иймд хагарал бутралын асуудлаа нэг тийш болгохоор МАН-ын бага хурлыг хуралдуулахаар болсон байна. Одоогийн байдлаар өдөр, цаг нь тодорхойгүй буй юм. Бага хуралд хот, хөдөөгийн 590 гаруй гишүүн бий.
Тус агуулгаар бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
lai baigaadaa hoogood l yavuulna bz lalruudiig! namaas chine songogdoj gishvvn blsn bzdee tgheer namaasaa hiih ajil bas hj boloh blguidee