Дулаан зогсоолын татвар цуцлах өргөдлийг 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зуржээ

Хуульч О.Батхүү Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах санал гаргаж, "7.1.7. Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоол"-ыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлнө" хэмээн гараашийн татвар цуцлах өргөдлийг нийтийн өргөдлийн санд байршуулсан билээ. Тэгвэл тухайн өргөдлийг 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-аас ажлын хэсэг байгуулан, судлахаар болов.
Хуульч О.Батхүү "Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл нэг гарааштай бол татвар төлөх хуультай. Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм. Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг" хэмээн байр сууриа илэрхийлж уг цахим өргөдлийг санаачилсан юм.
Г.САНСАР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.