НИЙГЭМНийгэм мэдээ
Алтан цомын барилдаан арваннэгдүгээр сарын 7-нд эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын шинэ улирлын барилдаан арваннэгдүгээр сарын 7-нд эхэлнэ. Энэ удаагийн барилдаанд үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээдийг төлөөлсөн долоон баг өрсөлдөхөөр болжээ.
Тус барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, улсын арслан Э.Батмагнай нарын тэргүүтэй бөхчүүд баг болон оролцох юм. “Алтан цом” нь үндэсний бөхийн шилдэг хүчтэнүүдийг багийн хэлбэрээр өрсөлдүүлж, бөхийн спортын өрсөлдөөн, хөгжлийг дэмжих зорилготой тэмцээн юм. Багуудын барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг татдаг бөгөөд шилдэг бөхчүүдийн ур чадвар, багийн тактик, өрсөлдөх чадварыг сорьдгоороо онцлогтой.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.