НИЙГЭМНийгэм мэдээ

"Шаг"-ийн ч шатахуунгүй “шар” нь ассан бидэнд тэгш, сондгойгоос өөр шийдэл үлдэв үү

Хүйтний ам наашилсан энэ үед нийслэлд шатахуунгүй иргэд нь ШТС манаж хоноод зутарч байна. Энэ байдлаараа бол өвөл "хүйтэн" байх шинжтэй. Шатахуун бол яах аргагүй бидний өдөр тутмын хэрэгцээ, тэр тусмаа өвлийн улиралд. Хүйтэнд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхээс эхлээд шатахууны хэрэглээ тоймгүй. Одоогоос 14 хоногийн өмнө гэхэд л цахим орчноор "АИ-92 хүргэлтээр байна. Литр нь ₮8000" гэх зар хөвөрч байв. Харин одоо "Машин унтарчихлаа, шаг хүргэлтээр байна уу" гэх зар хөврөх болов.

Эрэлт огцом ихсэж цөөн хэдэн шагчид "АИ-92 литр нь ₮15,000. Утасны дугаар өгөхгүй шөнийн цагаар бид өөрсдөө залгаж хүргэнэ" гээд тун сэрэмжтэй "шаглаж" байна. Гэхдээ энэ нь нүдний гэм. Итгэлтэй, аюулгүй гэсэн хүмүүстээ л шөнийн цагаар хүргэдэг аж. Нэг ёсондоо "шаг"-ийн ч шатахуунгүй боллоо.

ШТС-ын үүд сахиж хоноод ч шатахууны бараа харж чадаагүй иргэд арга мухардаж улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтаар явах тухай ярьж байна. Харин жинхэнэ арга сүвэгчлэх Г.Дамдинням сайд, салбар яамнаас чимээ алга. Өдөр бүр шатахууны мэдээлэл өгдөг Шатахууны шуурхай штабаас өчигдөр буюу өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл өгөөгүй хэр нь шөнө ШТС-уудаар шалгалт хийж явав.

Тэд "Аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-уудаас нийт 88 000 тонн буюу сарын хэрэглээнээс өндөр захиалга баталгаажуулсан боловч 100 хувь импортоор орж ирээгүй байгаа нь хүндрэл үүсгэж байна. Гэвч сүүлийн өдрүүдэд ОХУ аас ачилт нэмэгдсэн, БНХАУ-аас ачигдсан бүтээгдэхүүнүүд Замын-Үүд өртөөнд маргааш орж ирнэ. БНСУ-аас ачигдсан шатахуун БНХАУ-ын боомтод ирсэн байгаа тул тасралгүй хангалт хийгдэхээр байна" хэмээн тайлбарлав.

Иргэд: Өдөр нь түгжрэлд шөнө нь шатахуунд зогсоод гэртээ ч хонож чадахгүй байна-

Харин иргэд 24 цагийн ШТС-ын үүд сахиж хоноод ч шатахуун авахад бэрх боллоо. Жолоочид шатахуунгүй болсон машинаа түрэх, урд дараалж буй нэгнээрээ чирүүлж ШТС руу "мөлхөж" буй дүр зураг гуниг төрөм. Шатахуунд дараалж буй иргэд "Хоноод ч шатахуун авч чадахааргүй болж. Шөнийн 22 цагт ирээд өглөөний 12 цаг болж байхад өмнө 20-30 машинтай зогсож байна. Ажил бүр өнгөрсөн, захирал залгаад баларч байна. Өдөр нь түгжрэлд шөнө нь шатахуунд зогсоод гэртээ ч харьж чадахгүй боллоо. Ер нь өмнөх шиг улсын дугаарын тэгш, сондгойгоор явсан бараг дээр байх. Приус маркийн машин шатахуунаар банкаа дүүргээд өвөл бол дунджаар 14 хоног л хотод явна. Харин тэгш, сондгойгоор явбал нэг өдөр нь нийтийн тээврээр яваад сарын дараа шатахуун авна. Ингэвэл шатахууны дараалал, замын түгжрэл 50 хувиар буурах нь ойлгомжтой" хэмээн ярилаа.

"Дайны хажуугаар дажин" гэгчээр өдрийн цагаар ШТС-уудын гадаа жолоочид хоёр эгнээ болж дараалж зогсдог. Энэ нь авто замд ачаалал өгч нийтийн тээврийн автобус түгжрэх эрсдэл үүсгэж байна. Улмаар иргэд ажил тарах цагаар буюу 17 цагаас хойш нийтийн тээвэрт багтахгүй байх, түгжрэл үүсэж "тэг" зогсолт болох ч эрсдэлийг дагуулж буй юм.

Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва "ШТС-ууд нөөцтэй бол шатахуунаа өг л дөө. Зохиомол хомсдол үүсгэмээргүй байна. ШТС шатахуун авахаар жолооч нар хоёр эгнээ болж зогсож түгжрэл үүсгэдэг. Улмаар нийтийн тээвэр цагтаа буудал дээрээ очихгүй байх цаашлаад иргэд багтахгүй байх эрсдэл үүслээ. Энэ хэвээрээ байвал нийтийн тээвэр зорчиход хүртэл хүндрэл учирна" гэлээ.

Шатахуун урдын адил хэвийн болох гэж мэдээж хугацаа орно. Салбарын яам нь хэзээ хэвийн болохыг нь хэлж мэдэхгүй байгаа. Тэд "нийлүүлэлт тасалдахгүй" л гэдэг. Тиймээс энэ өвөл "хүйтэн" болох нэгэнт ойлгомжтой болов. Шатахууны дараалал энэ хэвээрээ байвал бид нийтийн автобусаа ч явуулж чадахгүйд хүрэх нь. Бидэнд тэгш, сондгойгоос өөр шийдэл үлдэв үү.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Shatahuungui bolchood shagiin unee 15 myanga hursen gsn chin ulaan tsaim l lobi hiij mungu oloh arga shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотын ШТС-ууд дээр хонож өнжин дугаарлаж байгаа жолооч нарын зовлонг дарга нар мэдэх ч үгүй

Зочин
Зочин

Shadahuunii shuurhai shtab ntr gsed l udur bur hudlaa medeelel ugch baihaar ajilaa hiildee

Зочин
Зочин

Өдөр нь түгжрэлд 4-5 цаг зогсчихоод шөнө нь шатахуун олох гэж дугаарлана гэдэг чинь амьд там байна

Зочин
Зочин

Zamyn-Uud ortood irne gsed l 88 myanga tonn nuhurtuu shatahuun chin haana ochood alga boldog yum

Зочин
Зочин

Тэгш, сондгойгоор явах хязгаарлалт хийхгүй бол энэ хот чинь бүр хөдлөхөө байлаа шүү дээ

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

ШТС-ын гадаа хоёр эгнээ болж дугаарласнаас болоод нийтийн тээвэр автобуснууд нь хүртэл явах аргагүй боллоо

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Приус унасан хүмүүс шатахуунгүй болоод машинаа чирүүлж яваа дүр зураг ёстой өрөвдөлтэй байна

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag

Зочин
Зочин

Засгийн газар болон холбогдох сайд нар нь энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй нь дээ

Зочин
Зочин

Улаанбаатар хотынхоо энэ их утгагүй хомсдол, түгжрэл хоёроос болж ард түмэн туйлдаж гүйцлээ

Зочин
Зочин

Шатахуун нэрээр мөнгө олж байгаа шагчид болон тэднийг хардаг эрх мэдэлтнүүдийг хатуу шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna

Холбоотой мэдээ

Back to top button