
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй “Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээн нь аравдугаар сарын 24-нөөс 11-р сарын 1-ний өдрүүдэд болох бөгөөд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 10, нийт 30 багц медалийн төлөө дэлхийн шилдэг бөхчүүд өрсөлдөж буй.
Тэгвэл өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин барилдах хуваарьтай байна. Тухайлбал,
- 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, өмнөх жил Азийн АШТ болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдахаар боллоо.
- 59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.
- Эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана.
- 97 кг-д Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна.
Ташрамд дурдахад, ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өнөө орой 21 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.

Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.