АНУ-д инфляц өссөн ч Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээв
АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляц өссөн ч гэсэн бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Тус улсын Конгрессын сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно. Үүнээс өмнө Холбооны нөөцийн сан шийдвэр гаргахдаа инфляц өсөж байгаа ч гэсэн бодлогын хүүг хэвээр үлдээв.
Холбооны нөөцийн сангийн Холбооны нээлттэй зах зээлийн хороо 10:2 саналын харьцаатайгаар бодлогын хүүг 3.75-4 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. АНУ мөнгөний бодлого дээр ямар шийдвэр гаргах магадлалтайг хянадаг “CME FedWatch” агентлаг мэдээлснээр бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал 90-ээс дээш хувь байсан аж.
Холбооны нөөцийн сан энэхүү шийдвэрээ танилцуулахдаа “Эдийн засгийн үйл ажиллагаа эрчимтэй тэлж байна. Геополитикийн нөхцөл байдлаас хамаарч тодорхойгүй нөхцөл байдал өндөр байгаа ч дотоодын зах зээлийн зарцуулалт тогтвортой байна. Бүтээмжийн өсөлт сайн, хөрөнгө оруулалт ч эрчтэй үргэлжилж байгаа. Ажлын байр болон ажиллах хүчний өсөлт зэрэгцэн явагдаж, ажилгүйдлын түввшин тийм ч их өөрчлөгдөөгүй” гэжээ.
Эх сурвалж: Al Jazeera













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.