Нийгэм мэдээ
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд баавгай малчин руу дайрч, гэмтээжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Их мухар гэх газарт өнөөдөр /2026.10.29/ 08:40 цагийн орчимд малчин руу баавгай дайрч, гэмтээсэн гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 35 настай эрэгтэйг малдаа явж байхад нь баавгай дайрч, хазаж, самардсан байна.
Малчин эр тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч 150-200 метр зайд мотоциклтэй явж очжээ. Тухайн үед тугалыг баавгай барьчихсан байсан бөгөөд малчин руу дайрчээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн эмч нар амин үзүүлэлтүүдийг нь үзэж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албаныхан тус газарт очиж, газар дээр нь ажиллаж байна.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.