УЛС ТӨР

ШИНЭ намын даргын “гудамжны ХУУЧИН авир”

-ХЯТАД ИРГЭДТЭЙ СОЛОНГОС РЕСТОРАНЫ VIP ӨРӨӨНД УУЛЗАХААР ТОВЛОЖ БУЙ АУДИО БИЧЛЭГ ЦАЦАГДАВ-

Өчигдөр /2020.02.10/ Ардчилсан намын дарга С.Эрдэнийн Хятадын коммунист намын даргатай уулзах үеэр сонгуулийн санхүүжилт гуйсан гэх мэдээлэл цацагдсан. Харин өнөөдөр /2020.02.11/ АН-ын зүгээс эл мэдээллийг үгүйсгэж албан ёсоор мэдэгдэл гаргасан юм.

Мөн өдөр ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн намынхаа санхүүжилтийг урд хөршөөс босгох гэж байгаа гэх утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, Хятадуудтай газрын тос наймаалцахаар Солонгос ресторанд уулзахаар товлож буй аудио бичлэг.   

Тухайн бичлэгт Ж.Батзандан, “Солонгос хоолны рестораны VIP өрөөнд орчихлоо. Газрын тосны газрын дарга ирнэ. 4, 5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа... За, зочид хүрээд ирсэн шүү, та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Тэрнээс өмнө Энхбат, Амарсайхан та нар уулзалтаа хийгээд 14:30 цагт намайг Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнтэй уулзахад юу ярих уу, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай уулзахад юу ярих уу гэдэгт саналаа хэлээрэй хө” гэхчлэн ярьсан нь бичигдсэн байна.

-ПРОКУРОР, АТГ-ЫНХНЫГ НАМЫНХАА ХУРАЛД СУУЛГАЧХААД ЗАНДРАВ-

Гэтэл өчигдөр ШИНЭ намынхан ээлжит хурлаа хийх үеэрээ прокурор, АТГ, ЦЕГ-ынхныг байлцуулж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр ШИНЭ намын дарга Ж.Батзандан, хууль хяналтын байгууллагынхныг урдаа суулгачхаад загнаж, зандарч дураараа авирласан юм.

-“С.ЭРДЭНЭ ХЯТАДУУДТАЙ УУЛЗААД БАЙХАД БИ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ” ПЭЭДЭЛЗЭВ-

Мөн хурлынхаа үеэр тэрээр, цахим орчинд цацагдсан аудионыхоо талаар тайлбар хэлэхдээАН-ын дарга С.Эрдэнэ Хятадын даргатай уулзахаар байдаг л нэг зүйл. Ж.Батзандан төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу. Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. Би холбогдох дарга нартай нь нэг ч удаа уулзаагүй. Би Д.Сумъяабазар сайдтай нэг ч уулзаагүй. Энэ бичлэгийг Б.Хурц, О.Баасанхүү гэдэг хоёр хүн гаргаж тавьсан” хэмээн чанга дуугаар хээвнэг ярьж бичлэгийг хүлээн зөвшөөрч харагдана лээ.

Ерөнхийдөө С.Эрдэнэ Хятадуудтай уулзаад байхад би яагаад болохгүй гэж хэмээн “пээдэлзэв”.

Тэр үе үехэн л том том асуудалд орооцолдож “факт”-ладаг болов. Хөх хотод сууж байсан консул Б.Мөнх-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэгт орохдоо Ж.Батзандан ахыгаа хэрхэн консулд шахаж байсан тухай дэлгэж байв. Үүний дараа түүний ахыг ШИНЭ намын санхүүжүүлэхийн тулд 800 Хятадад виз олгосон гэдгийг ч хэлж байсан удаатай. Энэ удаад Ж.Батзандан ШИНЭ намаа санхүүжүүлэхийн тулд газрын тосны наймаа хийж яваа нь энэ үү гэх эргэлзээ хөвөрч эхлээд байна.

Ийнхүү гудамжнаас шударга тэмцэгчийн дүрээр улс төрд орж ирсэн тэмцэгч залуугийн дүр, төрийн албаны “шахаачин”, бизнесийн наймаачийн дүрээр солигдож байх шиг. Улмаар ШИНЭ намын дарга төрийн ордонд гудамжны хуучин болхи авир гаргах болсон нь олны эгдүүцлийг төрүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-11 13:55

БАТЗАНДАН БОЛД МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ УЛС ТӨРӨӨС �######�УУЛАХГҮЙ ЮМ БОЛ .УЛС ХӨГЖИХГҮЙ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖИРАХГҮЙ ЭЭ. ТӨРИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧДЭЭС САЛЖ БАЙЖ УЛС ХӨГЖИЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЭРС САЙЖИРАХ БОЛНО.ХУУЛЬ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД ЭНЭ НӨХӨРТ ЗАГНУУЛААД СУУЖ БАЙДАГ ОНИГОО ЮМ ДАА.

Зочин
Зочин
2020-02-11 15:09
Reply to  Зочин

Болд, Батзандан хоёрын үнэн нүүр царай

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-02-11 14:18
Reply to  Зочин

Прокурор, ТАГ, ЦЕГ-ын удирдлагыг �##�ь нэг намын дарга, төрийн хэн нэгэн �##�бан туша�##�тан дуудаж аваачаад үүрэг өгч байдаг, нөгөөдүүл нь ч дуудахад очиж байдаг болсон гэж үү дээ? Үнэн болов уу даа? Хэрэв үнэн бол ч хууль ёс сүйрч байгаа юм биш үү таминь ээ? !

Ж.Б
Ж.Б
2020-02-11 14:24

Үгүй ээ мөн ч тэнэг хүн юмаа. Эрдэнээгийн хувьд их өөр улс хоорондын, нам хоорондын �##�бан ёсны харилцааны асууд�##�. Харин энэ Попзандангийн асууд�##� бол.... нь илэрхий л байна ш дээ...Ийм эрх ашигтай хүн түмнийг удирдах нь яав ч зөв биш!!!. Бүр төрд ойртуулж болохгүй,зүгээр л шүглээ үлээгээд,сэвээд явж байв�##� барав,ийм л төвшний сэвэгч...

БОЛД
БОЛД
2020-02-11 15:13

манан хамхуулнаас хүртэл айдаг болсон

иргэн
иргэн
2020-02-11 15:52

Нэг угшилтай улсууд адилхан эх орноо гэхээс илүү эрх ашгаа гэж байгаа

dash
dash
2020-02-11 15:57

Tolgoitoi erh medeltei bugd l mgl.n baylagiig zardag bish bil uu? Gaihaad bh yu bn? Suuliin ueiin hel am tatlaad bgaa orduud tuhain uedee bugd erh medel n dendsen humuusiin garaar l tsuvsan shuudee!odoo ch ted tejver amitad bolood suuj bgaa yu?!

irgen
irgen
2020-02-11 18:33

Batzandan maani suuliin ued oron garan boljee. Erdene gedeg arhag hulgaichtai baritsaad baigaa ni itgel aldrahad hurgeed baina.

зочин
зочин
2020-02-11 18:33

Яах вэ? наадах солит чинь дүрдээ итгээд солир ч л байг?Одоо Монголчууд өөр болсон шүү дээ? Энэ гадны гар хөл болсон м�##�ыг хэн чтоохгүй дээ?Ийм урваж шарваж явдаг хүнийг хэн л тоов гэж тайван байцгаа?

БАТ & БАТ
БАТ & БАТ
2020-02-11 19:22
Reply to  зочин

ХУРЦЫН ЗѲВ ҮҮ

Зочин
Зочин
2020-02-11 20:09

нөгөө Зоригий хэрэг юу болсон бэ ..боож үхнэ гээгүй билүү . өмхий попорчин ах эгч нараа �##�ьч намын үед өндөр �##�банд байлгадаг ухаантай шизо

өвгөн
өвгөн
2020-02-11 20:47

Худлаа шударга дүр эсгэсэн популист нөхөр шүү энэ новш. Их шударга үнэн ярьж ард түмэнд од блж харагдах гд ядчихсан баагии. Энэ нөхрииг нухчихад нээх их гарз гарахгүйдээ лол цаашаа...Битгии сонгоорой ард түмээн...

Холбоотой мэдээ

Back to top button