ДЭЛХИЙНИЙГЭМ

11 настай охин хүүхэд төрүүлжээ

АНУ-ын Миссури мужид 11 настай охин Сент Луис дахь байшингийнхаа угаалгын өрөөнд амаржсан ноцтой хэрэг гарчээ. Уг хэрэгт урьд нь танхайн болон хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан 17 настай С болон эцэг эхийг нь сэжигтнээр татаж, саатуулаад байгаа аж.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч хоёр дахь өдөр /2020.02.11/-нд тус мужийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт төрөөд удаагүй нярайг нэгэн эрэгтэй хүргэж өгчээ. Ийнхүү эмнэлгийн ажилтнууд хэргийг цагдаагийн байгууллагад мэдээллэснээр мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байна. Нярай хүүхдийн хэвлий орчим цанхайж дүүрсэн, бие нь хөрсөн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн аж.

Нярайг хүргэж ирсэн залуу эмнэлгийн ажилтнуудад, хэн нэгэн үүдэнд хүүхдээ орхиод явчихаж хэмээн хэлжээ. Гэвч хэргийг мөрдөн шалгах явцад тухайн эрэгтэй 11 настай охины эцэг болох нь тогтоогдож, нярай хүүхэдтэй ойрын холбоотой гэдэг нь илчлэгдсэн байна. Байцаалтын үеэр тэрээр 11 настай охиноо гэдэс нь томрох хүртэл бэлгийн хүчирхийлэлд автаж байсныг мэдээгүй хэмээх тайлбарыг өгчээ.

Цагдаагийн мөрдөн шалгалтаар, охиноос гэрчийн мэдүүлэг авахад тэрээр төрөхөөсөө өмнө маш олон удаа хүчирхийлүүлж байснаа хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.fox10phoenix.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ariuka
Ariuka

iim baliar medeelel oruulj baihaar ydaj tanin medehuin yum oruulaach

Зочин
Зочин
Reply to  Ariuka

яг үнэн.хэнд хэрэгтэй юм.

Zochin
Zochin
Reply to  Ariuka

Thh vnen2

Helegch
Helegch

Yu we ymar aimar ym be iim ym bdg aa

Anuka
Anuka

Haashiin t1 m#lnuud n ingedeg bnaa estoi davartsan muusain g###g nuud uhej dald oroosoi

Зочин
Зочин

Ойлгомжгүй хэд хэд уншиж байж ойлгов

Зочин
Зочин

yoo yu veee

Холбоотой мэдээ

Back to top button