ДЭЛХИЙСПОРТ

“COVID-19”-ийн улмаас Токиогийн олимп цуцлагдвал Лондонд зохион байгуулах боломжтой гэв

Хэрэв “COVID-19” халдварын улмаас “Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдвал Лондон хотод зохион байгуулах боломжтой гэж тус хотын даргын албан тушаалд нэр дэвшигч Шон Бэйли өчигдөр /2020.02.20/ мэдэгджээ.

Энэ оны долоодугаар сарын 24-нд эхлэх олимпын наадмыг зохион байгуулагчид “COVID-19” халдвараас сэргийлэх тусгай хороо байгуулан ажиллаж эхэлсэн хэдий ч наадмыг цуцлах, эсвэл өөр улс руу шилжүүлэх тухай огт яриагүй аж. Мөн Олон улсын олимпын хороо мөн энэ талаар яриагүй гэжээ.

Лондон хот 2012 оны зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Харин тухайн үед олимпын наадамд зориулж байгуулсан дэд бүтцүүдээ одоо өөр зориулалтаар ашиглаж байгаа юм байна. Шон Бэйли тэдгээрийг зориулалтаар нь дахин ашиглаж, наадмыг зохион байгуулах боломжтой гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button