НийгмийнЭРҮҮЛ МЭНД

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машинаараа ухарч байгаад хүүхдээ дайрч, амийг нь хохироосон хоёр хэрэг гарчээ

Эцэг, эх бүр үр хүүхдээ эрүүл, аз жаргалтай амьдруулахыг хүсдэг. Гэвч хэдхэн хормын санамсар, болгоомжгүй байдлаасаа болж төрсөн хүүхдээ төдийгүй бусдыг машинаараа дайрч, амь насыг нь хөнөөх тохиолдлууд гарсаар буй нь тоогүй. Цагаан сарын үеэр л гэхэд ийм төрлийн хоёр хэрэг цагдаагийн байгуулагад бүртгэгджээ. Тэд хоёул төрсөн хүүхдээ дайрч, хагацал үзсэн гэж бодохоор сэтгэл эмзэглүүлнэ. Хэргийг тодруулбал:

Битүүний өдөр /2020.02.23/ Дорнод аймгийн Матад суманд иргэн Э гэрийнхээ хашаанд “Pick Up” маркийн машинаар ухрах үйлдэл хийх үедээ өөрийнхөө хоёр настай охин Н-ийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан.

Мөн шинийн хоёронд буюу хоёрдугаар сарын 25-нд тус аймгийн Баян-Уул суманд амьдардаг иргэн Д дээрх шалтгааны улмаас өөрийн таван настай хүү М-ийн амь насыг золгүй байдлаар хөнөөжээ. Энэ мэт эцэг эхийн буруутай үйлдлээс болж өдөрт 2-3 хүүхэд ахуйн хүрээний осолд өртөх, цаашлаад амь насаа алдах эрсдэлд орж буй нь харамсмаар. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн амралтын үе таарсан эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүд гэмтэх, амь эрсдэх тохиолдлууд их байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэт золгүй хэргийн талаар бичвэл цаг, цаас нэлээд орно. Үүнээс илүү энэ бүхэнд эрдэнэт хүний амь үрэгдэн, амин үргэлжлэл болсон тэдгээр үрс хохирч буй нь элэг эмтэрмээр.

Хүүхэд хохирсон гэмт хэргийн дийлэнх нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болдог

2019 оны байдлаар гэмт хэргийн улмаас 996 хүүхэд хохирсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 132 нэгжээр буюу 11,7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Харин энэ оны хувьд хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оныхоос даруй өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцлов.

НЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун:

Эцэг эх, асран хамгаалагч нар ахуйн орчиндоо зөвхөн өөрийн хүүхэд гэлтгүй бусад өртөж, гэмтэж болзошгүй байдлыг анзаарч, түүний шалтгаан нөхцлийг арилгахад анхаарах нь зүйтэй. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиараа эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийг эрсдэлт нөхцөл байдлаас хамгаална хэмээн заасан байдаг. 

Харин ТЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б. Зоригоогоос энэ талаар тодруулахад:

Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийг ахуйн хүрээнд санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтээсэн олон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Харин иргэн архидан согтуурсан үедээ хүч хэрэглэсэн болон өөрийн болгоомжгүй байдлаас хүүхдийн амь насыг хохироосон хэрэг жилд дунджаар 5-6 удаа гардаг.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн этгээдэд дараах ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ҮЙЛЧИЛДЭГ.

10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

  • Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.11 дүгээр зүйл: Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх

  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол 2-оос 8 хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ

Эцэг эх, асран хамгаалагч гэлтгүй ажил олгогч байгууллагууд ч мөн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллах цаг ирээд буйг шил шилээ даган гарах эдгээр аймшигт хэргүүд батална. Арван сар тээж төрүүлэн, өсгөсөн үрээ түрхэн зуурын анхааралгүй байдлаас болж эндүүлчихээд энэ мэт сэтгэлийн дундаршгүй шархтай үлдсэн хүмүүс даанч их юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-05 08:06

Харамс�##�тай юм.Хэцүү еэ. Уг нь баыж боломгүй хэрэг Дээр үед Дамба-д нэг тийм хэрэг дуулдаж байсан байхаа.

Зочин
Зочин
2020-03-05 09:03

Би 48 жил машин барьж байна. Машин барих сайхан ч нэг л юмыг хатуу санаж баримт�##�ж явдаг. Учир юу гэвэл Машин бол анхаар�##� болгоомж �##�дв�##� өөрийгөө болон өрөөлийг хөнөөх хамгийн аймшигтай зэвсэг гэж ойлгодог. Яг л тийм байгаа биз дээ?

чамаар ЗААЛГАХГҮЙ!
чамаар ЗААЛГАХГҮЙ!
2020-03-05 10:10
Reply to  Зочин

Өнөө үеийн автосургуулиууд ЯМАР билээ,сурж буй нь ч бүүр арчаагаа �##�дчихсан гарууд:1 хэсэг нь ж.үнэмлэхийг захдээр бараа худ�##�даж авч байгаатай адил олоод авчихдаг. Ийм үед БОЛГООМЖИЛОХ мэт сонор байтуугай ЮҮ Ч-гүй х�##�туурнуудшт!

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АЛУУРЧИД!!!!
ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АЛУУРЧИД!!!!
2020-03-05 09:57

1 л зүйлийг ҮНЭХЭЭРИЙН ойлгох байтуугай ухаан санаагаараа ХҮЛЭЭЖ авч чадахгүй нь ГЭРИЙНХЭЭ ХАШААНД ухарна үү яана үү хамаа �##�га ХҮҮХДЭЭ дайрж АЛНА гэдэг ЮҮ гэсэн үг вэ Яасан гээчийн СОГТУУ ХАЛАМЦУУ м�##�аасаа 7 дор ухнанууд вэ????

Zochin
Zochin
2020-03-05 16:14

Huuhed ni dagaad garch baihad anhaarahgui dairchihdag yum baihdaa yamarch etseg hunii shinj baihgui hsihramjgui ni medegdej baihgui yu

Зочин
Зочин
2020-03-07 17:00

Дорнод аймгийнхан сэтгэл мэдрэлийн өвчтэй юмуу, хэт сагсуу нөхдүүд байдаг юмуу арайчдээ нялх үрс

Холбоотой мэдээ

Back to top button