Нийгмийн

Налайх дүүрэгт “ЖДҮ хулгайч” номыг их хэмжээгээр тарааж байжээ

Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Налайх дүүрэгт “ЖДҮ хулгайч”  нэртэй номыг айл өрхүүдээр хэд хэдэн удаа тараах үйлдэл хийгдсэн гэх мэдээлэл байна. Ном тараах ажил сар шинийн баярын өддрүүдээс хойш үргэлжилсэн талаар иргэд мэдээлсэн аж.

Уг асуудлаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэсээс “Өнөөдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 15:15 цагийн үед “ЖДҮ хулгайч” гэсэн бичигтэй ном тарааж байна гэсэн дуудлага бидэнд ирсэн. Дуудлагын дагуу шалгалт явуулж, ном тарааж байсан хоёр иргэнийг илрүүлж, холбогдох шалгалтыг явуулж байна. Бидэнд өмнө нь энэ асуудлаар дуудлага, мэдээлэл ирээгүй” гэсэн мэдээлэл өгчээ.

Нэр бүхий хоёр иргэний тарааж байсан материалыг Цагдаагийн байгууллагаас хурааж авсан аж. Цагдаагийн байгууллагаас тараагдаж байсан номуудыг нь хураан авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-07 12:06

эрдэнэт тт энэ муу ждүгийн дэргэд том шүү

Зочин
Зочин
2020-03-07 14:03

Чоно борооноор гэдэг шиг АН-ынхан бас арай л байна шүү. Ингэж байгаад тэр номоор дамжуулан вирус тараачих вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button