Нийгмийн

МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томилжээ

Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр хуралджээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.

МУИС-ИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОЧИРХУЯГ

Ажлын туршлага:

  • 2013, 2017-2020 он МУИС-ийн дэд захирал
  • 2010-2013 он МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал
  • 1999-2010, 2014-2017 он МУИС-ийн багш, ахлах багш, дэд профессор, профессор

Боловсрол:

  • 2008 он Доктор, Нагояа их сургууль, Япон Улс
  • 1999 он Магистр, Монгол Улсын Их Сургууль
  • 1997 он Бакалавр, Монгол Улсын Их Сургууль

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочинИРГЭН
зочинИРГЭН

Түр гэдгийг нь бүр гэж сонссон юм болов уу юун ч ёсорхуу юм бэ дээ

Ungas
Ungas

Энэ МУИС баларч дампуурч дуусахгуй юмдаа Ундрам гэж авгай самраад Томорбаатар гэж ямарч сэтгэлгуй гахай самраад одоо буур долоон дор балайгын гараар орох юм байндаа

оюутан
оюутан

МУИС-иин дампуурал үргэлжилсээр л.Энэ жилиин сонгуульд энэ сургулиас олон багш нар нэрээ дэвшүлж бнаа гдэг чинь эвтэйхн энэ дампуурлас нь зайлах арга шү.Тэр Ундрам бл эдиинзасагч багш блохоос улс төрч биш шүдэ. Тэгээд эд.засаг хөгждөггүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button