Нийгмийн

БНСУ-д хятад охиныг мансууруулаад, хүчирхийлсэн монгол оюутанд таван жилийн ял оноожээ

БНСУ-д хамт суралцаж байсан хятад охиныг мансууруулж улмаар хүчирхийлсэн гэх 22 настай монгол оюутанд шүүхээс таван жилийн хорих ял оноосон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Тодруулбал, БНСУ-д сурдаг, 22 настай, монгол оюутан А нь өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд хамт суралцаж байсан Хятад охин болох Н-тэй хамт согтууруулах ундаа ууж, улмаар гэртээ аваачжээ. Тэгснийхээ дараа архинд нь хар тамхи хийн мансууруулж байгаад тухайн охиныг хүчирхийлж, биед нь зохисгүй байдлаар халдсан гэнэ. Эл хэргийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 16-нд болсон.

Сөүл хотын шүүхээс хар тамхины хуулийг зөрчсөн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээх үндэслэлээр монгол оюутан А-д таван жилийн хорих ялыг оноожээ.

Энэ тухай хохирогч охин хэлэхдээ, "Би түүнийг хэзээ ч өршөөхгүй. Миний бие одоо ч маш зовиуртай байна. Маш их гомдолтой байна” гэсэн байна.

Сэжигтэн А нь эхэндээ хохирогчийг хүчирхийлснээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд, хар тамхи хэрэглүүлээгүй хэмээн мэдүүлжээ. Гэвч хохирогчийн биед хийсэн шинжилгээгээр хохирогчийн биеэс хар тамхи илэрсэн аж. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Би хар тамхи уулгаагүй. Харин Монголоос авчирсан навчин тамхи байсан” хэмээн мэдүүлсэн аж. Шүүхэд мэдүүлсэн хамгийн сүүлийн мэдүүлэгтээ,

"Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ миний амьдралд том сургамж боллоо” хэмээжээ.

Эх сурвалж: https://n.news.naver.com/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ттттт
Ттттт

...бас дээр нь худалч .Монголд эргэж ирээд хэрэггүй шүү.Эцэг эхийн буянг даагаагүй жаргал нь дэндсэн новш тэндээ дуусвал таарна.Муу муухайг яасан сайн сурсан нус вэ

лол
лол

.

hsf
hsf

manaihan ch hetsuu dee. Ylangyuela erchuud ni.. idej uuna tootsoon deeree novshirno. Buur butkuu humuus .

Хаха
Хаха

Эр хурга

gauv
gauv

bugsnuus bolj hunii nutagt yal edelj bndaa。 Mongol shigee sul huulitai gj sanaj . Hetsuudee manai erchuud ch..

Зочин
Зочин

22toi har huur har tamhi haanaas olj avhaa hurtel meddeg bhne..zaa tged zaluu dagaj arhidaj gert ni hurtel ochson g####i durandaa l yavsan bna dag

Холбоотой мэдээ

Back to top button